Дэлхийн хамгийн сул армитай улсуудын тоонд Хойд Солонгос, Монгол хоёрыг багтаажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 13

Дэлхийд хамгийн хүчирхэг армитай улсуудыг АНУ-ын арми тэргүүлж, ОХУ болон Хятад удаалдаг билээ. Үүний адил хамгийн сул дорой цэрэгтэй улсуудыг жагсаасан байдаг аж. “We are The Mighty” сэтгүүл дэлхийд хамгийн сул армитай улсуудын жагсаалтыг гаргаж, тус бүрд нь тодорхойлолт өгчээ. 

 

1. Коста-Рика

Төв Америкийн энэ оронд үнэндээ арми байхгүй. 1949 онд батлагдсан Үндсэн хуулиар тус улс энхийн цагт армигүй байх үүрэг хүлээсэн. Одоо Коста-Рикаг Иргэний гварди батлан хамгаалдаг. Мөн Агаарын хяналт, хил, эргийн хамгаалалтын алба, Цагдаагийн газартай. Гэхдээ Коста-Рикад арми бараг хэрэггүй. Ямар нэг юм тохиолдлоо гэхэд АНУ-ын Агаарын хүчин хэдхэн минутын дотор хүрээд ирнэ.  

2. Ирак
Саддам Хусейний үед дэлхийд 4-т тооцогддог байсан Иракын арми одоо ямар ч сүнс сүлдгүй болсон. Америк, Их Британийн мэргэжилтнүүдийн сургалт, цэргийн тусламж, 26 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн ч Иракын арми үнэхээр сулхан. Саяхан Иракын армид “үхсэн” ч цалин авдаг байсан 50 мянган албан хаагч илрэн гарсан. Өөрөөр хэлбэл худлаа тоо нэмэж, хэн нэг нь тэдний өмнөөс цалин авдаг байжээ. Ийм арми яаж ч байлдах билээ. “Исламын улс” алан хядагчдын бүлэг 2014 онд Иракт нэвтрэхэд ирак цэргүүд зүгээр л зугатаасан. 

3. Хойд Солонгос

Энэ улс дэлхий дахиныг дайн дажин хийнэ гэж байнга сүрдүүлдэг. Бүр цөмийн цохилт өгнө гэж айлгасан. Коммунист намын сурталчилгааны машин өөрийн армиа дэлхийд хамгийн хүчирхэг, орчин үеийн зэвсэгтэй гэж итгүүлсэн ч үнэн хэрэгтээ Хойд Солонгосын арми өлсгөлөнд автаж, байлдах чадваргүй болсон гэсэн мэдээ бий. Дарга нар нь цэргүүдээ ойд мөөг, жимс түүлгэхээр илгээж, гол залгуулж байгаа гэнэ. Бас нэг хэлэх юм бол Хойд Солонгос цэргүүдээ үнэгүй ажиллах хүч болгон ашигладаг тул байлдааны бэлэн байдлын талаар ярих ч хэрэг байхгүй. 

 

4. Эритрей

Энэ улсыг “Африк тивийн Хойд Солонгос” гэж нэрлэдэг. Уг нь дэлхийн ямар ч улсаас илүү олон залуусыг цэрэгт татдаг ч хар ажил хийлгэх л зорилготой. “Аш-Шабаб” хэмээх алан хядагчдын бүлэглэл энд чөлөөтэй үйл ажиллагаа явуулж байна. Сард 2000 хүн Эритрейгээс хөрш Суданд дүрвэн гардаг. 

 

5. Нигери

 Нигерийн Зэвсэгт хүчин алан хядагчдын “Боко Харам” бүлэглэлтэй хүнд хэцүү тулаан хийж байгаа. “Боко Харам” бүлэглэл “Исламын улс”-аас илүү аюултай, харгис хэрцгий гэгддэг ч нефтийн нөөц ихтэй, хөрөнгө мөнгөтэй Нигерийн арми ялж чадахгүй хэвээр л байна. Цэргүүд зэр зэвсэг, сум үл нэвтрэх хантааз байхгүй гэж гомдол гарган, хуягт техникийн ихэнх нь эвдэрхий. “Боко Харам”-ынхан тосгонд орж ирэхэд цэргүүд энгийн иргэдийн хамт сүүлээ хавчин зугатсан тохиолдол олон гарсан.

 

6.  Исланд

 300 мянган хүн амтай Исланд улс ч мөн адил. Викингийн удмынхны амгалан тайван байдлыг НАТО-гийн цэргийн бааз хангадаг. Исландын Эргийн хамгаалалтын алба 130-хан хүнтэй бол Цагдаагийн газарт нь 450 цагдаа ажилладаг байна. Эргийн хамгаалалтын алба нь эргүүлийн гурван хөлөг онгоц, F-27 нэг нисэх онгоц, 2 нисдэг тэрэгтэй. Хэдий ийм сулхан зэвсэгт хүчинтэй ч Исланд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог.

 

7. Тажикистан

 Тажикстаны арми эмх замбараагүй. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бусад улсаас ялгаатай нь ЗХУ задарсны дараа тэд өөрийн армиа байгуулаагүй. ОХУ-ын энхийг сахиулагчдад хилийн бүрэн бүтэн байдлаа даалгасан юм. 1994 онд өөрийн армитай болсон ч улс оронд будлиан мөргөлдөөн улам ихэссэн. 

 

8. Монгол

 Блэйк Стилуелл манай армийг ингэж тодорхойлсон. “Агуу булаан эзлэгч Тэмүүжиний үр сад хүч чадалгүй болоод удаж байна. Монголд далайн цэрэг гэж байхгүй, усан цэргүүдийн хэрэг ч байхгүй. Орос, Хятадын хооронд хавчуулагдсан тул тэднээс хамааралтай, ямар нэг юм боллоо гэхэд тэднээс өөрийгөө хамгаалж чадахгүй. Хэрэв Москва, Бээжингийн харилцаа муудаж, дайтлаа гэхэд дайн Монголын нутаг дэвсгэр дээр явагдах болно. Тиймээ, Улаанбаатар цэргүүдээ Ирак, Афганистанд илгээж, Америкт тусалдаг. Гэхдээ тэнд монгол цэргүүд хуучин Зөвлөлтийн зэвсэг, техникийг яаж хэрэглэхийг л зааж өгдөг ажилтай” 

9. Саудын Араб
Баян тарган энэ орны арми үнэхээр дорой. Мэдээж армидаа хөрөнгө гаргадаг. Йемений иргэний дайнд 2015 оноос оролцож эхэлсэн Арабын орнуудын цэргийн эвслийг Саудын Араб толгойлж байгаа. Далай, агаарт давамгайлж, зэвсэг хэрэглэл хангалттай, Америкийн тагнуулын мэдээгээр хангагдаж байгаа ч энэ улсын арми одоо болтол хусит босогчдыг дарж чадаагүй л байна. 

10. Афганистан
Энд байдал Ирактай төстэй. Олон улсын энхийг сахиулагчид, АНУ-ын арми олон жил туслаад ч Афганистаны арми хүчирхэг болоогүй. Тэд талибуудыг ялна гэдэг эргэлзээтэй. Уг нь энэ орныг сүүлийн хэдэн зуун жил хэн ч эзэлж чадаагүй билээ. ЗХУ-ын цэрэг дайраад ч амжилт олоогүй түүхтэй. Гадаадын нэгэн зөвлөх Катарын “Al Jazeera”-д ярилцлага өгөхдөө “Уг нь афганчууд байлдаж чаддаг. Гэхдээ тэднийг хувцаслаад, хооллож, ундлан, зэвсэглэж, тулааны талбарт зөөж аваачсаны дараа л тэд дайтдаг хүмүүс” гэж ярьсан байдаг. 

С.Төгөлдөр


Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Djnd(73.181.75.0) 2018 оны 06 сарын 14

Mongold armi yamar xeregteiin tertei tergui archuulna

0  |  0
Зочин(112.72.14.98) 2018 оны 06 сарын 14

Энэ одоо юу вэ? Бах Баабар мэт үхээнцүүд саяхан Монголын цэрэг оросоос сүүлийн үеийн онгоц танк хуягт авах гэж байна ямар их зардал гарах бол гэж гуцалдаад байсан энэ мэдээллийг муу Бах Баабар түүний нөхөд тархи угаах гэж тараагаад байгаан биш үү? Тэд Оюутолгойн луйврын гэрээг өмөөрөөд баахан гуцсан тэрний хажууд 4-5 хан цэргийн техникийн зардал Оюутолгойн луйврын хажууд юу ч биш юм ш дээ уг нь

0  |  0
на(103.57.92.208) 2018 оны 06 сарын 14

Яг үнэндээ бол дээрхи улсуууд бол их эвгүй, дэлхийг цочирдуулж мэдэх аюултай улсуудын жагсаалт байнашдээ

0  |  0
zzz(66.181.160.35) 2018 оны 06 сарын 13

Manaih armi 8-d bish 1-d bichigdeh bh. Tehnik tehnologiin %-d yaltch ugui suuleesee 1-d zagsana.

0  |  0
Зочин(202.21.106.134) 2018 оны 06 сарын 13

Хуцна биз, иймээ тиймээ юм боллоо гэхэд төлөвлөсөн дэс дараатай хийх алхмууд байж л байгаа даг

0  |  0
Зочиkkkkkkkн(217.172.229.74) 2018 оны 06 сарын 13

Manaid armi hereggui

0  |  0
Bold(103.212.118.168) 2018 оны 06 сарын 13

demii soliorol baina

0  |  0
Top