Паркийн ”пуужин” хугарч хүүхдүүд гэмтжээ

2018 оны 06 сарын 13

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншснаар Хүүхдийн парк дээр ноцтой осол гарчээ.

Өнөөдөр үдээс хойш /2018.06.13/ Хүүхдийн паркийн "Сансрын хөлөг" тоглоом ажиллаж байх явцдаа дундуураа хугарч, дотор нь сууж байсан хүүхдүүд гэмтсэн байна. Тухайн орчинд байсан хүмүүс эмнэлэгт дуудлага өгсөн дагуу ГССҮТ-д дөрвөн хүүхэд хүргэгдэж очжээ.

Өнөөдрийн энэ харамсалтай явдал цааш давтагдахгүй гэх баталгаа алга. Учир нь олон жилийн насжилттай зарим тоглоомууд парк дээр одоо ч ажилласаар байна. Хэдийгээр ҮСАХ-ээс жил бүр засвар үйлчилгээ хийж өнгө үзэмжид нь анхаардаг ч он удаан жил болсон тоглоомуудыг шинэчлээгүй байгаа нь энэ мэт эрсдэлийг дагуулж байна. Өнгө будгаар аюулгүйн баталгаа хангагдахгүй шүү дээ.

Д.Тамир


Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.178.64) 2018 оны 06 сарын 13

Энэ бол санаатай үйлдэл байж магадгүй. Паркийг ямар ч үр ашиггүй, эдвэрхий болгож байгаад газрыг нь авах санаатай байж магадгүй.

0  |  0
Зочин(103.229.122.27) 2018 оны 06 сарын 13

Мэргэжлийн хяналт энэ тэр нь юу хийж байдаг байна. Хугарч унахдаа тулсан тоглоом яагаад ажиллуулаад байгаа нь гайхалтай, хахууль залгисан байцаагчийн балаг уу

0  |  0
Зочин(59.153.112.102) 2018 оны 06 сарын 13

Parkiin uil ajillagaag zogsooloo ch gekh shig. Martagnuulj bgaad dakhiad l neene. Togloomuudiig ni aktalj delkhiin jishig khuukhded ayulgui orching bii bolgotol bitgii ajilluul! Unekheer arai ymaa. Mergejliin khynaltiinkhan ajlaa khiikhgui bna. Park khuukhded zoriulagdsan uilchilgeenii gazar biz dee! Ted khodolmor erkhelj tcalin khols awdaggui. Getel tend bukh uilchilgeenii une tengert khadaj bdag.

0  |  0
mongol(27.123.214.123) 2018 оны 06 сарын 13

Etseg ehcuud mini uridiin ueiin park bish bolson. Tanii huuhdiig mungu gej harsan shunalt zogsoj baigaa tuund huuhdiin eruul mend ami nas ogt hamaagui. Mungu lnheregtei

0  |  0
Зочин(59.153.112.102) 2018 оны 06 сарын 13

Khynadag. shalgadag, toriin nereer uil ajillagaa ywuuldag alban baiguullaguud awilgad khakhaad ami ni temtcej bgaa bololtoi.Ted khiikh ajlaa unencheer guitcetgedeg bol khunii bytckhan urs bertej gemtekh uu?Nasan turshiin bertel, gemtel awsan bol tor tetgemj ogood l bolokh uu?

0  |  0
Зочин(122.201.26.13) 2018 оны 06 сарын 13

Gazariig ni hulgailsan luivarchid yadaj togloomiig ni shinchelj uguucheee

0  |  0
Otgoo(27.123.214.92) 2018 оны 06 сарын 13

Er ni tegeed ochih ch durgvi de! Hvvhdvvdee avaad huduu agaart l yavdag! Demii yum blee! Oochir ni geed L harhaas aimaar! Ochihgvi l bhad dapuuraad duuslaa shtei! Hvvhdvvd de hairlii bid l Ami Nas hvvhdvvdee bodohgvu bol ene baychuud Mongo olj bval bolloo gedeg bgvi de!

0  |  0
Top