“Монголоо сонсъё” гээд байна уу модыг нь бариулах гээд байна уу

 Улстөрийн ууган хүчин 2012 онд ялагдал хүлээсэн даруй “Ард түмнээ сонсох аян” өрнүүлээд хөөрхий муу анхан шатны үүрийн гишүүддээ дарамт болж байсан нь өчигдөр мэт санагдана. Гэтэл 2016 онд өвдөглөсөн АН-ынхан ган гачиг туулан “Монголоо сонсъё” аяныг орон даяар өрнүүлээд эхэлжээ. Хөдөө орон нутагт, тэр тусмаа сумын төвтэй холбогдвол, “Намаас аян өрнүүлээд хоол унд, шатахуун бэлдэх үүрэгтэй, яанаа” гэсэн намд дуртай намтар нимгэн залуус хоосон халаасаа эргүүлж байгаа тухай л ярьж байна. Ядахад мал туранхай, ган гачиг нүүрлэсэн энэ цагт “Монголоо сонсох” ч амаргүй л дээ.

АН ямар ах нараа дууриан “Ард түмнээ сонсолтой” биш “Монголоо сонсъё” хэмээх их л томдсон малгай дор анхан шатны үүрийн бэл нимгэн “дурлагчид”-аа аанай л дарамталж яваа бололтой. Тэгэхдээ АН-ынхан арай л эрт “Монголоо сонсохоор” явж байх шиг. Уг нь 2019 он гаргаж байгаад орон нутагт “тургисан” бол нэн таатай цаг үе санж. Орчин цагийн хүчит техник, олон жил биднээс зоолсон хөрөнгө, анхан дунд шатны үүрийн мөрөөдөгчдийн хүчээр наадмын дараа гэхэд л “шудраад” дуусчих нь, юухэн байхав. Нэг сая 566 метр квадрат өргөн уудамд тархан байрласан ч гэсэн 300 гаруй сумыг дор нь туучихна. Тэдний ганц чадах ажил бол энэ. Тэгээд 2019 онд юу хийх вэ. Ядахад 2020 он гэхэд ах нар чинь бүх зүйлээ жин тан биш юмаа гэхэд сонгогчдын нүүрийг харахтайгаа болгочихсон байна.

Тэртээ тэргүй сонгууль угтаад олгохоор зэхсэн хүүхдийн 20 мянган төгрөг өгсөнгүй, эрх баригч нам хүүхдүүдээ алаг үзлээ гээд энэ жилийнх шигээ хэвлэлээр нэг мэгшээд байлтай биш. Ах нар чинь хэзээ хаана, ямар цаг үед өгөхөө аль эрт бэлдчихсэн төлөвлөөд сууж байгаа шүү дээ.

Тэртээ тэргүй ОУВС-гийн хараан дор бага багаар ч атугай өсч өндийж байгаа эдийн засгийг уналаа гээд уйлагнаад байлтай биш. Ядахад өөрсдөө эдийн засгийг хоёр хувьд уруудуулаад өгсөн юм хойно. Өөрсдөө шалан дээр унагачихаад “арай ч дээ” гээд цухирах нь арай л муухай. Тэгээд ч унагахгүй мөлхүүлж байгаад сонгуулийн жил хүргэхээ ч ах нар чинь бас мэдэж байгаа биз.

Аяндаа сонгууль угтаад “цутгаад” өгөх цалин тэтгэврийн нэмэгдэл ярих ч шаардлага гарахгүй. 2019 оны эцсээс эхлээд үе шаттайгаар дусаагаад дусаагаад явчихна. Бид нар өчүүхэн ч гэсэн дусаалд нь баярлаад л үлдэнэ. Ядахад л уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ирэх 2019 онд нэлээд өсөлттэй байхыг Дэлхийн банкны шинжээчид барин тавин нотлоод байдаг. Яах вэ. Хамгийн наад зах нь манай нүүрсний эрэлт хэрэгцээ өмнөд хөршид нэмэгдэнэ гэжээ. Биднийг ганц тэтгэж байгаа зүйл бол уул уурхайн бүтээгдэхүүн. Нөгөө нь зээл тусламж шүү дээ. Гэтэл зээл тусламжийн хүрээ өдрөөс өдөрт тэлж байгаа сайхан ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг сураг чих дэлсэх. Нөгөө талаар өндөр хүүтэй бондын эргэн төлөлтийг хэдийгээр зээлээр хийж байгаа ч хүү нь бага, нөхцөл нь уян байдлаар хийж байна.

Хамтарч хавсарч ээлжилж гээд 20 гаруй жил Монгол Төрийн толгойд сууцгаачихаад үйлдвэр барьсангүй гэж нэгнээ гөрдөх бас муухай яа. Магадгүй, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан Нефть нэрэх үйлдвэрээс эхлээд олон зүйл баригддаггүй юм гэхэд суурь цутгаад 2020 он руу оруулахаа мэдэхгүй ямар тэнэг байх юм бэ.

Эцэст нь хэлэхэд, орон нутгийн анхан шатны үүрийн залуус “Монголоо сонсъё” аяны хүрээнд цалинтай нь цалингийн зээл авч, цалингүй мөрөөдөгч нь эд хөрөнгөө ломбардаж байгаа тухай яриа л салхиар хөлөглөн ирэх болжээ. Ингэж “Монголоо сонсох” гэж намдаа хүчин зүтгэж буй анхан шатны үүрийн залуусынхаа модыг бариулах хэнд хэрэгтэй юм. Тэгээд ч дээр дурьдсанчлан төдийлөн ашиггүй зүйл. 

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 7 )

Ууртай хүн [ 202.131.249.202 ]      |     6-р сарын 14 -нд, 08:16 минутанд

Больмоор юм гахай Эрдэнийн татвар хэтэрч байна.

ШХАБ [ 182.160.3.148 ]      |     6-р сарын 14 -нд, 03:26 минутанд

МАНАЙ АН-Ч ДЭЭ.ОДОО ЭНЭ ЖЕНКО ЗИ ХОЁРЫГ ХАРДАА.БУЦААД ОРОСУУДЫГ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЗАЛАХ НЬ...ЖЕНКОД ЗИ НААЛДЧИХААД ВИРУС ХАЛДААГААД БАЙНАА ДАА.

Mnl [ 202.9.40.72 ]      |     6-р сарын 14 -нд, 02:44 минутанд

Manan mafiig songoxgvie

аня [ 64.119.18.13 ]      |     6-р сарын 14 -нд, 02:29 минутанд

гудманд гарахаараа сонсоно гээд гонгиночихно. засгийн эрх авбал эсрэгээр нь ажиллаад ард иргэд аан- г үйл тамыг нь үздэг гарууд. бүү итгэ. дахиан төрд ойртуулж болохгүй.

ЗОЧИН [ 112.72.14.143 ]      |     6-р сарын 14 -нд, 02:29 минутанд

ЮУ ХИЙХЭЭ МЭДЭХГҮЙ АМЬТАД Л БАЙНГА БУСДААС АСУУСАН БОЛЖ ЖҮЖИГЛЭДЭГ БАЙХ. !!! ҮНЭН ХЭРЭГТЭЭ НАМУУД ИРГЭДИЙГ ХЭЗЭЭ Ч СОНСДОГГҮЙ, ОДОО Ч СОНСООГҮЙ, ЦААШИД Ч СОНСОХГҮЙ НЬ ГАШУУН ҮНЭН!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

irgen [ 64.119.22.231 ]      |     6-р сарын 14 -нд, 01:23 минутанд

namiin dotood asuudal ruu bitgii orood bai abgai mini surug huchin durmiinhee daguu l ajillaj bgaa

irgen [ 64.119.22.231 ]      |     6-р сарын 14 -нд, 01:22 минутанд

sonsoj bgaa,ni tom gabiya,shuu. tur ard tumbeesee uneheer holdson bna shuu 65 yu gej garch irlee

Go to top of page