Алла Пугачёва: Заримдаа надад хоёр нөхөртэй юм шиг санагддаг

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 14

 Оросын нэрт дуучин Алла Пугачёва жүжигчин Олег Меньшиковын онлайн шоуны хоёр дахь дугаарын зочин болжээ. 57 настай жүжигчин Олег Меньшиков энэхүү ярилцлаганы шоугаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн “YouTube”-ээр дамжуулан хүргэж байгаа билээ. Аллагийн оролцсон дугаар хараахан гараагүй байгаа ч ярилцлаганы хэсгүүд цахимаар явах болжээ.

Хөтлөгч түүнээс амьдралд нь Филипп Киркоров яагаад дахин гарч ирсэн талаар асуухад Алла “Тэгэх хэрэгтэй байсан юм. Заримдаа надад бид гурав /өмнөх нөхөр Филипп Киркоров, одоогийн нөхөр Максим Галкин нь болон өөрөө/ Лиля Брик, Иосиф Брик, Маяковский нарын амьдралаар амьдарч байгаа юм шиг санагддаг. Энэ нь зүгээр л гайхалтай. Тэдний /Оросын нэрт яруу найрагч Владимир Маяковский нь нөхөртэй эмэгтэй Лиля Брикт сэтгэл алдарч, тэд гурвуулаа хамт амьдардаг байв/ түүхийг уншихад гайхалтай гэдгийг нь ойлгоно. Энэ түүх яаж давтагдав аа” гэж хариулсан байна. Пугачёвагийн ярьж байгаагаар тэрбээр Максим Галкин түүнд “Бидний гэрлэлтэд ямар ч хэрүүл, урвалт байхгүй” гэж амласан болохоор эхнэр нь болохыг зөвшөөрчээ. “Би түүнээс “чамтай хамт тайван өтөлж чадах уу” гэж асуусан. Харин Макс “Мэдээж хэрэг. Юунаас ч битгий ай” гэсэн. Ингээд л болоо...” гэж Алла ярьсан байна.

Алла Пугачёва, Филипп Киркоров нар 2005 онд 11 жилийн хамтын амьдралдаа цэг тавьсан билээ. Алла 2011 онд Максим Галкинтай гэрлэж, 2013 онд тээгч эхээс тэдний ихэр хүүхдүүд болох Гарри, Лиза нар нь төрсөн юм. Алла Пугачёва Филипп Киркоровтой дотно найзууд хэвээрээ үлдэж, экс нөхөр нь одоо тэдний хүндэт зочин болсон билээ. Тэднийхэн гэр бүлээрээ найзалж, Филипп байнга Галкиныд ирдэг нь Аллад хоёр нөхөртэй байсан Лиля Брик гэх эмэгтэйн амьдралыг санагдуулдаг аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.21.106.145) 2019 оны 02 сарын 16

unen goe hosuud shuu he he zarim humuus ih muuhai yum bichih yumaa bolil doo iim bj chadahguigees hoish hold tsaashaa aan

0  |  0
(77.249.169.65) 2018 оны 06 сарын 25

Bi 90-iad onii orosiin 1 setguulees unshij baisan theathertiinhaa zahirliig 20 dahi udaagaa solij baina gesen bugdeeree Alla avgaitai suudag gesen ug .Zarim zaluus hegshin avgai amarhan yag Balizak shig.Ehner nertee Eej ni shuudee.

0  |  0
(103.111.68.3) 2018 оны 06 сарын 20

Алла Пугачёва чинь албан ёсны 9 нөхөртэй байсан тэрний сүүлчийн 2 нөхөр нь наад 2 ш дээ ккк албан бусаар олон эртэй явалдаж байсан хө

0  |  0
(112.72.14.251) 2018 оны 06 сарын 17

Жүжигчин ааш зан гэж байна шүүдээ. Дээр нь тэр авгайг гоёж, хувцаслаж хэн чадах вэ гэдэг их чухал. Хоёр эр түүний зарлагыг олж өгч чаддаг байлгүйдээ,эрх биш.

0  |  0
(66.181.180.241) 2018 оны 06 сарын 15

алла байгаагүй бол энэ хоёр одод болох уу гэдэг нь гол асуудал даа түүнээс биш өөрийн эхшийг хүнд дурлана гэж юу байхав дээ

0  |  0
(103.26.193.213) 2018 оны 06 сарын 15

hatan uhaan buyu em hunii myandsan uhaaniig tugs ezemshssen busgui bulguu.ene uhaaniig ezemshssen yamar ch em hun erchuudiig tudiigui niigmiig estoi husseneeree zalj chadna

0  |  0
АХ(27.123.214.118) 2018 оны 06 сарын 14

Дурлах ч гэж дээ нэр төр мөнгөний төлөө л

0  |  0
Ох ты(66.181.161.69) 2018 оны 06 сарын 14

Алла тэр Лиля Брикээс сайхан эмэгтэй байна аа.

0  |  0
зочин (202.179.26.100) 2018 оны 06 сарын 14

Алла гайхалтай авьяаслаг эмэгтэй, тэгээд л ийм мундаг сайхан 2 залуу дурлаад байна ш дээ. Эмэгтэй хүн болж төрснийх ингэж амьдрах гоё байнаа

0  |  0
Fan(112.72.11.121) 2018 оны 06 сарын 14

Helsendee hen hen n hvrch chaddag hos ym .

0  |  0
Уншигч(119.40.98.162) 2018 оны 06 сарын 14

Азтай л эмэгтэй байна. 2 сайхан залууг өөртөө дурлуулдаг

0  |  0
Top