Зарим шашны байгууллагын зөвшөөрлийн гэрчилгээ гардууллаа

2018 оны 06 сарын 15

НИТХ-ын  Тэргүүлэгчдийн нарийн  бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/30 дугаар тушаалаар Шашны байгууллагын үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалтын “Ажлын хэсэг”  байгуулагдсан юм. Үүний дагуу өнгөрсөн  5-р сард ажлын 2 өдөрт багтаан төлөвлөсөн маршрутын дагуу шашны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, хяналт шалгалтыг зохион байгуулжээ. Шалгалтаар  үйл ажиллагааны зөвшөөрлийн хугацаа нь дууссан 46 байгууллагаас 42 нь  хамрагдаж, 4 шашны байгууллага шалгалт хийх талаар урьдчилж мэдэгдсэн боловч байгууллага дээрээ байгаагүй, шалгалтад хамрагдаагүй тул дараагийн шалгалтад хамруулахаар болсон.

Дээрх сүм хийдийн ихэнх буюу 34 нь  христийн, 20 хувь  нь буддын, 4,3 хувь нь католик, үлдсэн нэг нь шинто урсгалын шашны байгууллага байжээ.  

Тэгвэл НИТХ-аас шалгалтанд тэнцсэн 34 байгууллагад зөвшөөрлийн гэрчилгээг нь гардууллаа. Гэрчилгээг НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын Тэргүүлэгч МАН-ын дэд дарга Ц.Байгалмаа, НИТХ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил нар гардуулсан юм.

  НИТХ-ын С.Мөнхчулуун, Нийслэлийн Засаг Даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд  шашны байгууллагуудтай хамтарч ажиллах нь зүйтэй. Учир нь нийгэмд сөрөг, хар мэдээлэл эрчимтэй түгэх  хандлагатай байгаа нь иргэд, тэр дундаа залуучуудын тархийг угаадаг. Харин та бүхэн энэ нийгмийн оюун ухаан, сэтгэл зүйг,  дархлаатай болоход хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэлээ.

НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмаа, Манай улсад иргэдийн шашин шүтэх эрхийг  "Үндсэн хууль”-даа зааж өгсөн. Иймд бид өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль журамд заасан шаардлага хангаж байгаа шашны байгууллагууд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа эрхлэх зөвшөөрлийг гэрчилгээг олгож байгаа энэ мөчид та бүхэнд амжилт хүсье гэв.

НИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.2.239) 2018 оны 06 сарын 15

Шашин ч гэсэн энэ улсын эрх ашгийн төлөө, хүн зоны төлөө ажиллах ёстой нэг ёсны ”үйлчилгээний байгууллага” гэж үзүүштэй. Тэд энэ улсын хөгжилд ямар хувь нэмэр оруулсан юм бэ, хүмүүсийг мунхруулдгаараа л МАНАН - д үйлчилж байгаа бус уу?

0  |  0
иргэн(203.91.115.37) 2018 оны 06 сарын 15

ЦУЦАЛЛАА ГЭХ ЮМ БОДСОН ЧИНЬ ГАРДУУЛЛАА ГЭДЭГ БАЙНА Ш ДЭЭ

0  |  0
Top