Хөрш хоёр орны гаалийн хуулийг зөрчихгүй байхыг анхааруулж байна

2018 оны 06 сарын 16

ОХУ болон БНХАУ-руу зорчиж байгаа иргэд хөрш хоёр орны гаалийн хууль тогтоомжийг зөрчиж ихээхэн хохирол амссан байна. Тухайлбал Буриадын гаалийн газраас ирүүлсэн мэдээллээр 2018 онд манай улсын 930 иргэн даатгал хийлгээгүй, эсвэл хуурамч даатгал ашигласны улмаас 100 сая рублын торгуулийн арга хэмжээ авагдсан байна.

Мөн БНХАУ-ын гаалийн газраас авсан мэдээллээр манай иргэд бэлэн авч яваа 5000-аас дээш юанаа мэдүүлээгүйгээс хоёр сая гаруй юаныг хураалгасан байна.

Иймд ард иргэд ОХУ, БНХАУ-руу зочихдоо тухайн улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг сайтар судлаж, аливаа эдийн засгийн хохирол амсахгүй байх нөхцөл бололцоог хангаж зорчихыг Гаалийн Ерөнхий Газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top