Л.Оюун-Эрдэнэ гишүүн рүү ”хөлсний бичээчид”-ийн баг дайрав

2018 оны 06 сарын 22

Монгол шиг цөөн хүн амтай, бас бүхий л сошиал нээлттэй улсад аливаа мэдээлэл тархахдаа түргэн. Тиймээс сошиал орон зайд төлбөртэй мэдээлэл түгээгчид олон. Мөнгөтэй хүн захиалсан хөгжмөө сонсдог гэдэг шиг улс төр дах хөрөнгө мөнгөтэй хөлсний бичээчдээр дамжуулан нийгмийн тархи толгойг ухаах явдал түгээмэл. Гэсэн хэдий ч Монголын ард түмэн өнөөдөр хэн нь юу ярьж байгааг  ялгаж салгаж чадахтайгаа болж байгаа нь сайшаалтай.

Монголын улс төрд МАНАН бүлэглэл гүн бат шигдсэн, тэдний лобби, шийдвэргүйгээр төрийн аливаа бодлого явдаггүй болсон гэдгийг улс төрөөс гаднах орчинд олон жил  хэвлэл мэдэлэлийнхэн, олон нийтийн байгууллагынхан, иргэд мэдэгдэж байсан төрийн машины өмнө хүчин мөхөстдөг байсан.  Тэд эцэстээ хуйвалдан  "60 тэрбумын хэрэг" буюу төрийн албан тушаалыг хар зах дээр зарж борлуулах хөтөлбөрийг боловсруулж, үүнд нь тухайн үеийн МАН-ын дарга, өнөөгийн УИХ-ын  дарга М.Энхболд, түүнийг тойрон хүрээлсэн бүлэглэл  оролцсон байдаг.

Энэ асуудлыг өдөөсөн "60тэрбумын автор", Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй ийм яриа Нийслэлийн МАН-ын хорон дээр болсон гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрчихөөд байхад хууль хяналтын байгууллагынхан эвлүүлэг гэж зүтгэсээр, асуудлыг хаацайлсаар өдийг хүрсэн. 

Дашрамд дурдахад бид техник технологийн өндөр хөгжилд хүрсэн цаг үед амьдарч байгаа хэдий ч өнөөдрийг болтол бусдын дуу хоолойг дууриаж, үг өгүүлбэр бүрээр нь эвлүүлж гаргадаг технологи хараахан нээгдээгүй байгаа гэдэг.

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалаас тайлбар авахаар албан бичиг хүргүүлжээ. Ингээд зогсохгүй тэрээр 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын даргаар ажиллах ёс зүйн эрхгүй гэж гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хууль хяналтын байгууллагын албан ёсны шийдвэр гарах хүртэл  УИХ-ын даргын суудлаасаа сайн дураараа татгалзах ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Асуудлыг шийдэх хүртэл УИХ-ын чуулганд суухгүй гэдгээ илэрхийлсэн.

Түүний энэ үйлдэл  хууль тогтоогч байгууллагын гишүүний хувьд, ард түмнээс сонгогдсон төрийн элчийн хувьд, шударга зарчимч залуу хүний хувьд зүй ёсны үйлдэл гэж  гэж ойлгож болох.

Харамсалтай нь түүнийг ингэж мэдэгдсний нь төлөө Монголын  хэвлэл мэдээлэл болон сошиал орчинд ажилладаг "хөлсний бичээчид" бүрэн бүрэлдэхүүнээрээ түүний эсрэг ажиллалаа. Ажиллаа ч юу байх вэ, 60 тэрбумын багийнхан тэднийг хөлслөн авч Л.Оюун-Эрдэнэ гишүүний эсрэг бүх сувгаар турхирлаа.

Нэг жилийн өмнө  60 тэрбумынханыг нэг нүдээрээ ч үзэхгүй байсан зарим хүмүүс  гэнэтхэн УИХ-ын дарга М.Энхболдод хайр зарлаж, түүнийг 60 тэрбумтай холбож шүүмжилсэн залуу гишүүн  Л.Оюун-Эрдэнийг урваач шарваач, бусдын зараалаар хөдлөгч, сайн ахынхаа эсрэг дуугарагч, Сонгуулиар дэмжиж өгөөч гэж байсан атлаа одоо буруутгаж байна, хүний тус мэддэггүй амьтан, Ерөнхийлөгч Х.Баттулгын "бууны нохой" гэх мэтээр   элдвээр дайрлаа.

Хэрвээ шударга үнэн гэж байдаг бол үүний төлөө дуугарсан хүнийг  нийгэм буруутгах  ёсгүй. 60 тэрбумын, цаашлаад МАНАН-ын бүлэглэл монголын төрийг тэртээх ардчилсан хувьсгалаас хойш өнөөдрийг хүртэл 28 жил удирдаж ирсэн учраас, Монголын ард түмний баялагийг хэдхэн олгигархиуд хувааж хүртэж ирсэн учраас  Монгол улс өнөөдрийг хүртэл хөгжиж чадаагүй, Монголын ард түмэн өдгөө ядуу зүдүү байгаагийн том шалтгаан мөн.

Шударга ёсны дуу хоолой болсон хэн хүн рүү энэ байтугай дайралт ирнэ гэдгийг эрхбиш Л.Оюун-Эрдэнэ залуу хүний хувьд тооцсон биз ээ.  Таныг  нийгэм, олон нийт буруутгаж байгаа биш, 60 тэрбумын гар хөл болсон, тэднээс идэх талхны мөнгөө олж байгаа хэсэг бүлэг "худалдагдсан нөхдүүд" буруутгаж байгаа гэдгийг ойлгоно биз. Энэ бүхэнд шантралгүй  зоригтой, бас тууштай байхыг таниас хүсч байна.

Их эзэн Чингис хааны өлгий нутаг, Монголын зүрхэн нутгаас сонгогдсон залуу гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол түмэн, шударга ёсны дуу хоолой болж парламент дотрос дуугарсны нь төлөө, улс төр дэх том бүлэглэлийн эсрэг зоригтой дуугарч чадсны нь төлөө  талархаж, түүнийг дэмжих учиртай.

Зул бөхөхийн өмнө бадамладаг гэдэг шиг 60 тэрбумынхан эцсийн аргаа хэрэглэн хүчээ авахаар зэхэж байна.

Чингис хаан нэгэн цагт "Тангууд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр надад сануулж бай" гэж хэлсэн гэдэг шиг, 60 тэрбум төвтэй МАНАН бүлэглэл Монголын төрөөс холдоогүй  гэдгийг өдөр бүр санаж, сэрцгээе Монголчуудаа.

Ц.Бат


Сэтгэгдэл ( 58 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.2.202) 2018 оны 06 сарын 26

Удахгүй луйварчидийн цаг дуусах байлгүй ялаа үрэх цаг ирнэ

0  |  0
Иргэн(182.160.34.220) 2018 оны 06 сарын 25

Яг үнэн .Энэ Энхболд гэж газрын хууль буз наймаачдаар хамгаалуулсан шулуундаа гарсан зүтгүүр луйварчинг зайлуулж байж монголын ард түмнийксанаа амрах болно. Энхбаярыг ард түмэн яаж дарж авлаа.Яг түүн шиг болгох ёстой.Үүнд саад болдог хүчин бол түүнийг хий өргөмжилж улс төрийн нарийн учирыг ухаардаггүй хөдөөний сонгогчид.Хаа очижЭлбэгдоржийг энэ нөхөртэй холбодог нь түүний хийсэн их ажлыг юу ч хийж чаддагүй Энхболдтой дүйж адилтгах гэсэн арга.Энхболд хотын дарга байхдаа 7 тэрбумын төсөвтэй ажилладаг байсан гэж гайхуулаад ч байгаа юм шиг тэнэгтээд ч байгаа юм шиг маанагтдаг.Тэхэд зөвхөн Баянгол

0  |  0
Manmin Batjargal (210.217.24.125) 2018 оны 06 сарын 24

Эх орноосоо урвагч луйварчид эх орончдыг гадуурхаж чадаж бгаа нь ард түмэн бидний буруу

0  |  0
zochin(202.9.41.10) 2018 оны 06 сарын 23

миеэ байрандаа очноо санаа зоволтгүй

0  |  0
иргэн(182.160.2.83) 2018 оны 06 сарын 23

60 тэр бумын асуудлыг монголын олон тумэн эвлуулэг биш гэдгийг бараг 100 хувь хулээн зовшоордог. М Энхболд АТГазар хоёр л эвлуулэг гээд байдаг. Эвлуулэгт оролцсон Сандуйд нь хариуцлага тооцоод ажил албанаас аваад хаячихсан. Уг нь яг адилхан хариуцлага тооцмоор юм.

0  |  0
Зочин(182.160.0.126) 2018 оны 06 сарын 23

Төрийн өндөрлөгт 60 тэрбумынхан байгаа цагт монгол улс хямралаас гарахгүй,АТГ-ын дарга нь М.Энхболдын харцаар хөдөлдөг хүн байгаа цагт авилгаас ангижрахгүй.

0  |  0
Зочин(202.179.31.12) 2018 оны 06 сарын 23

Монголын төрийн алба бол авилга, хулгай, луйварчингуудаар дүүрсэн, Үнэн юм гэж байхгүй болсон. Шударга хүмүүсийг хулгайч нар нь дараад, мохоогоод байх юм.Монгол улс сүйрэл рүүгээ яваад байх юм

0  |  0
zochin(150.129.143.66) 2018 оны 06 сарын 23

Oyun.erdeniig.demjij.bna.Idsen.eruu.huvhairch.iduulsen.but.urgadag.gedeg.Enhbold.hulsnii.bicheech,.nartaigaa.tsug.zailah.tsag.irnee

0  |  0
zochin(150.129.143.66) 2018 оны 06 сарын 23

MAHAH.bulegleliin.tolgoilogch.M.Enhbold.guai.odoo.boliochee.turuus,zailj.uz

0  |  0
zochin(150.129.143.66) 2018 оны 06 сарын 23

MAHAH.bulegleliin.tolgoilogch.M.Enhbold.guai.odoo.boliochee.turuus,zailj.uz

0  |  0
zochin(150.129.143.66) 2018 оны 06 сарын 23

umhii.M.Enhboldoo.chi,yamar.ch.muu.arga.heregleed.nemergui.chini.unen.duriig.MONGOLCHUUUD.bugd.meddeg.bolsoonAdgiin.novsh.Enhboldoo

0  |  0
Равдан(27.123.214.126) 2018 оны 06 сарын 23

МАН дангаараа энэ заваан юмаа цэгцлээрэй. Бас МАНАН энтр гэж олонд нялзаахгүй шүү.

0  |  0
Maгсаржалам(66.181.161.33) 2018 оны 06 сарын 23

За шаа шаа, Энэ бацаан хэзээ ийм сурхий шударга болчихсон юм бэ? эзэнээ барих гээд ххуцаад байдаг хоточ нохой бас байдаг юм байжээ?

0  |  0
Үнэний дуу хоолой(211.49.199.22) 2018 оны 06 сарын 22

Оюун-Эрдэнийн зөвөө.Манайхан их сонин юмаа шудрага үнэний төлөө дуугараад гарч ирж байхад дэмжиж нэгдэхийн хооронд доош нь чирээд муулаад л хэн нэгний гар хөл гээд байх юм .Одоо энэ хоцрогдсон бүдүүлэг араншингаасаа салах цаг нь болсон.Эрүүл ухаанаар монголоо авлигач дээрэмчин тонуулчин хулгайчдаас эх орноо аварч баян чинээлэг эрүүл аз жаргалтай амьдралын төлөө нэгдэж тэмцэх хэрэгтэй.

0  |  0
Үнэний дуу хоолой(211.49.199.22) 2018 оны 06 сарын 22

Оюун-Эрдэнийн зөвөө.Манайхан их сонин юмаа шудрага үнэний төлөө дуугараад гарч ирж байхад дэмжиж нэгдэхийн хооронд доош нь чирээд муулаад л хэн нэгний гар хөл гээд байх юм .Одоо энэ хоцрогдсон бүдүүлэг араншингаасаа салах цаг нь болсон.Эрүүл ухаанаар монголоо авлигач дээрэмчин тонуулчин хулгайчдаас эх орноо аварч баян чинээлэг эрүүл аз жаргалтай амьдралын төлөө нэгдэж тэмцэх хэрэгтэй.

0  |  0
Gotil(83.134.239.44) 2018 оны 06 сарын 22

Ene Enhbold gej luivarchin zailaachee Jenkogiin hun geed zuv l yum hiij bn sh tee ta nar harin mungunii buhnuud

0  |  0
zochin(66.181.161.92) 2018 оны 06 сарын 22

БИ ХӨЛСНИИ БИЧЭЭЧ БИШЭЭ ЭНЭ ГОМО ЗАЛУУ БОЛ ЖЕНКО БААТАР ХОЁРЫН БАНДИ НЬ ЮМ БИЛЭЭ. ШУДАРГА ХҮН ГЭЖ АНДУУРВАА .ДАРГА НАРЫН ЦҮНХНИЙ ӨЛГҮҮР БАЙЛАА

0  |  0
ИРГЭН(66.181.179.234) 2018 оны 06 сарын 22

Оюунэрдэнэ хамт л идсэн биздээ. Худлаа шударга царайлаад ичээч. ИНгээд үлдчихнэ гэж мөрөөдөөд байгаа юм уу

0  |  0
Mongol(66.181.184.124) 2018 оны 06 сарын 22

Hulsnii bicheech bn daa chiii

0  |  0
Зочин(103.10.22.111) 2018 оны 06 сарын 22

Ер нь энэ ман энэ мэтийн поп залуучуудыг дээш нь татсаны гай өөрийнхөө намын эсрэг сурталчилгаа хийлгүүлж бна даа.Намаасаа хөө тэр Баатартайгаа женко дээрээ очиж ажиллаг.

0  |  0
Irgen(122.201.24.217) 2018 оны 06 сарын 22

Ene Oyun Erdene gej Hilda’s nohor . Yah baliar Baatar shigee hagalab butargagch odoo bolimior yum. Enenii shudarga unen gej yu bsgiin.

0  |  0
hun(66.181.165.197) 2018 оны 06 сарын 22

unen hezeed yalah hoino zuv shiidveruud tuushtai baih yostoi shuu!!! jingiin tsuvaa enhil donhil, hotgor gudger zamaaraa yavsaar hureh gazraa saadgui hureh l bolno...,,, harin zamiin nohod hutsaaad l ungurdug horvoooo..... uneniii tald duuugarch bui humuuus yuuunaaas ch aih hereggui shuuu

0  |  0
Монголчууд(64.119.17.46) 2018 оны 06 сарын 22

М.Энхболд гэж хятадаас болж монголчууд бид хоорондоо муудалцах худалдагдах дэндүү гутамшигтай. Монгол төрөөс М.Энхболдыг хурдан зайлуулах ёстой. Шаардаж байна.

0  |  0
иргэн(202.179.25.112) 2018 оны 06 сарын 22

мэдээж МЭнхболд захиалж л бичүүлнэ ш дээ хичнээн тэгж бичүүллээ ч Иргэд угаасаа МЭнхболд гэдэг Хүнийг андахгүй шүү дээ яахав Зул бөхөхөөсөө өмнө нэг сайн Бадамладаг гэдэг шиг МЭнхболд одоохондоо тэгж л байг СБаяр яаснийг мартаагүй л санаж явах учиртай юманд ээлж дараалал гэж байдгийм ш дээ Одоохонд тэгэсхийгээд явж байг Хааны алба халаатай гэдэг шүү дээ

0  |  0
r7iu(64.119.26.135) 2018 оны 06 сарын 22

tariachind aldah zuil baihgui

0  |  0
5(103.14.38.44) 2018 оны 06 сарын 22

Хөлсний сайт МАНАН-ийн талд бичдэг болжээ

0  |  0
ард(103.212.116.24) 2018 оны 06 сарын 22

МАНАН ХЯТАД БҮЛЭГ УСТГАЖ УЛСАА МӨХӨЛӨӨС АВРАХ БОЛСОН

0  |  0
Eh oronch(67.190.138.226) 2018 оны 06 сарын 22

Mio Enkhboldiig Mongol turuus zailuul. Ene Oyun-Erdene mundag , uhaalag zaluu.

0  |  0
Ачу(31.10.156.220) 2018 оны 06 сарын 22

Ер нь албан тушаалын наймаа төрийн ажлын наймаа байдаг нь үнэн. Түүнийг төрөлжүүлж жижиглэнгээр шажгинтал зархаар төлөвлөсөнч үнэн. Гайгүйхэн газрын цэвэрлэгч ч дамаар мөнгө атгуулж ордог биздээ. Мэрэгжлийн хяналтын газар гааль гэх мэт газруудын ханш их өндөр байдаг гэдгийг гудамжинд гараад асуухад захаасаа хэлээд өгнө гэж би бодож байна. Тиймээс шудрага залуу гишүүнээ дэмжиж байгаа. Амжилт.

0  |  0
О(66.181.160.52) 2018 оны 06 сарын 22

Хөлснийхөн үхэх нь ээ үнэн юмыг хөлсний хэдхэн баагий яаж баллуурдаж чадах вээ тэгээд ч баахан худлаа хаягтай баагийнууд хоорондоо үзхээс өөр юу ч байхгүй

0  |  0
зочин(66.181.179.212) 2018 оны 06 сарын 22

Хаана гишгэж юу хэлж яваагаа мэдэхгүй хөөрхийлөлтэй амьтан.Байхгүй юмыг босгож сүржигнээд энэ юу олж долоох юм болоо

0  |  0
Ээбсий(49.0.147.129) 2018 оны 06 сарын 22

Хуулийн амыг хүчээр хаасан бодит үнэн шүү дээ. 60 тэрбумын үнэн цаг хугацаа явах тусам тодорно. хэрэв Энхболд ялсан бол энэ асуудал дурсагдахгүйгээр ард түмэн мэдэхгүйгээр дуусах байсан юмдаа. Коммунистуудаа гэж аймаар хүмүүс шүү

0  |  0
оркуудад(119.40.98.162) 2018 оны 06 сарын 22

Баабар хэлсэн ш дээ энэ сошиалд хэдхээн хүн байдаг гэж мянга хүрдэг ч юмуу нийт нийгмийн төлөөлөл огт биш

0  |  0
bi(119.40.103.3) 2018 оны 06 сарын 22

60 ТЭРБУМААС ч юм олж долоохгүй дэ, баттулга хүрэлсүхийн зохиосон жүжиг, гол нь МАН ард түмний итгэлийг естой уландаа гишгэлээ, 65 суудал өгөөд улс орноо хөгжүүл гэсэн болхоос албан тушаал эрх мэдлийн төлөө ингэж хагаралдах юм гэж бодсонгүй

0  |  0
Top