ОБЕГ: Уснаас болгоомжил

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 23

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан эрэг баг Орхон голд хоёр хүн амиа хорлох гэж байна гэсэн дуудлага энэ сарын 22-ны өдөр тус аймгийн цагдаагийн хэлтэст иржээ. Дуудлагын тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн бүлгийн дарга ахмад М.Ганбаатараар ахлуулсан дагуу таван алба хаагч шуурхай очиход тус аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн 24 настай Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд живж байсныг эсэн мэнд уснаас гаргажээ.

Иймд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон тухайн голын нөхцөл байдлыг мэдэхгүй газарт усанд орохгүй байх, бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлж болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулаа.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top