Туркийн сонгуульд Эрдоган яллаа

Автор | Zindaa.mn
17 цагийн өмнө

Турк улсад явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд Рэжеп Тайип Эрдоган нийт сонгогчдын 52,5% санал аван ялалт байгуулжээ. Түүний гол өрсөлдөгч Мухаррем Инже 30,8% санал авсан байна. Сонгуулийн ерөнхий хорооны энэхүү дүн мэдээг Anadolu агентлаг нийтэлсэн аж.

Энэ сарын 24-ний ням гаригт Турк улсад явагдаж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигсдийн нэрсийн жагсаалтад тус улсын одоогийн Ерөнхийлөгч Рэжеп Тайип Эрдоган /эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам/, Мухаррем Инже /сөрөг хүчний Ардын нам/, Селаххатин Демирташ /Ардын ардчилсан нам/, Мераль Акшенер /Сайн нам/, Темель Карамоллаоглу /Аз жаргалын нам/, Догу Перинчек /Эх орон нам/ нарын нэр бичигдсэн байв.

Ерөнхийлөгчийн сонгуультай нэгэн зэрэг парламентын сонгууль Турк улсад явагдсан байна. Энэ сонгуулийн эцсийн үр дүнгээс харахад, эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам 42,4% санал аван тэргүүлж, түүний удаах байранд Үндэсний хөдөлгөөний нам 11,1% саналаар оржээ.  

Ингэснээр энэхүү хоёр намыг нэгтгэж буй Ардын эвсэл тус улсын парламентын ихэнх суудлыг аваад байгаа аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
д(203.91.115.245) 2018 оны 06 сарын 25

зүгээр л өөрийгөө зарлачихгүй

д(203.91.115.245) 2018 оны 06 сарын 25

сонгууль хийж улсынмөнгө үрж яах нь вэ дээ

Top