Өмнөговийн соёлын өдрүүд болно

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

 Энэ сарын 29-31-ний өдрүүдэд Өмнөговь аймгийнхан нийслэлд соёлын өдрүүдээ зохион байгуулахаар болжээ. Нутаг ус, ард түмнийхээ зан заншил, өв уламжлалаа нийслэлийнхэнд дэлгэн үзүүлэх уг арга хэмжээний нээлтэнд Төрийн хан хуурч, МУСГЗ, ОХУ-ын Буриад улсын гавъяат жүжигчин, ерөөлч магтаалч Өмнөговь аймгийн уугуул Ц.Цэрэндорж хуурын татлагаар олны сонорыг мялаах аж.  Уг арга хэмжээний үеэр “Алтан говийн аялгуу” нэртэй урлагийн тоглолт болох юм байна.  

М.Гэрэлгуа.

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top