Хоккейчдыг Ерөнхийлөгчийн зарлигаар шагнаж урамшууллаа

2018 оны 07 сарын 10

Өнөөдөр Монголын хоккейн спортын түүхэнд баярын өдөр тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол улсад өвлийн спорт, тэр дундаа хоккейн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа дараах нэр бүхий тамирчдыг шагнаж урамшууллаа.

  1.  Монголын анхны хоккейн гавьяат дасгалжуулагч цолоор Б.Доржпалам. Буриад улсын биеийн тамирын гавьяат ажилтан
  2. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Б. Жавхлан. Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч
  3. -Алтан гадас одон - Ж.Баярсайхан ОУХМ
  4. -Алтан гадас одон -  Б.Мөнхболд ОУХМ
  5. -Алтан гадас одон -  Г.Тамир ОУХМ
  6. -Алтан гадас одон -  И. Алтангэрэл ОУХМ

 

“Манай улсад хоккейн спорт үүсч хөгжөөд 60 гаруй жилийг ардаа үдсэн. 2018 онд бид Азийн аварга хэмээх нэр хүндтэй цомыг хүртсэн. Энэ удаагийн төрийн шагнал нь Монголын хоккейн холбоо, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, нийт тамирчид, энэ спортыг шимтэн сонирхогч хэн бүхэнд маш том урам зориг өгсөн явдал боллоо” гэдгийг МХХ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Б.Жавхлан онцлон хэлж байв.

Дашрамд дуулгахад, Монголын хоккейн холбооны санаачилга, зүтгэлээр манай улсад өвлийн спортын битүү ордон барьж байгуулах ажил яриа хэлэлцээрийн шатандаа явж байгаа юм.

Монголын үндэсний хоккейн шигшээ багийн олон улсад гаргасан амжилтууд:

-Азийн шайбтай хоккейн Challenge Cup цомын тэмцээний. 4-н хүрэл (2013-2016), мөнгө (2017), алт (2018)

-Бөмбөгтэй хоккейгоор Азийн өвлийн наадмаас мөнгө (2011), Дэлхийн аваргын Б бүсийн хүрэл медаль (2017)

Та бүхэндээ халуун баяр хүргэе!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DARVIN(202.55.180.58) 2018 оны 07 сарын 10

MONGOLIIN HOKKEICHIDIIN YRUU ALDAR UEIIN UED UR UDAMD NI DELGERTUGEII HALUUN BAYR HURGIE mONGOL HUN OVLIIN SFORTOOR AMJIL;T GARGAJ DELHIIN AVRAGA OLIMFIIN AVRAGA OIRHON BN UUHAI UUHAI UUHAI

0  |  0
Top