Нагоя башё нэг ч Ёкозүна цолтонгүйгээр үргэлжилж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын буюу Нагоя башёд нэг ч Их аваргагүйгээр башё үргэлжлэхээр болжээ. Тодруулбал, хоёр башё дараалан түрүүлсэн Их аварга Какүрюү баруун тохойндоо гэмтэл авснаас болж өчигдрөөс Нагоя башёг орхиж байгаа аж. Какүрюү эхний гурван өдөр давсан ч сүүлийн хоёр өдөр дараалан унасан юм. Энэ тэмцээнд 72 дахь Их аварга Кисэносато барилдаагүй бол 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 4 дэх өдрөөс, ёкозүна Какүрюү 6 дахь өдрөөс ийнхүү тэмцээнээс гарч, нэг ч аварга үлдсэнгүй. 

Гурван Их аварга, ёкозүна бүгд тэмцээнээс гарсан тохиолдол 1999 оны Хаврын тэмцээнд болж байжээ. Тэр үед ёкозүна Ваканохана, Таканохана, Акэбоно нар гэмтсэн байжээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page