”Бид мартахгүй” өдөрлөг зохион байгууллаа

2018 оны 07 сарын 16

Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвөөс албан үүргээ гүйцэтгэж ямаад амь эрсэдсэн алба хаагчийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, үйлс гавьяаг нь шинэ залуу алба хаагч нартаа сурталчилах, үйл хэргийг нь уламжлуулах зорилгоор цагдаагийн дэд ахлагч Д.Оролгор агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн "Бид мартахгүй" өдөрлөгийг тус төвийн хурлын танхимд зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд тус төвийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, цагдаагийн дэд ахлагч Д.Оролгор агсны ажил үйлс, спортын амжилтын талаар богино хэмжээний баримтат кино үзүүлэн, мөр зэрэгцэн ажиллаж, нөхөрлөж, дэмжиж байсан багийн хамт олны төлөөлөл болсон залууст шагнал гардууллаа.

Мөн энэ үеэр тус төвийн Бялдаржуулах танхимыг шинэчлэн тохижуулж, дэд ахлагч Д.Оролгор агсны нэрэмжит болгосон юм.

Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвийн хамт олондоо мөрдэс нэгтэй алба хаагчийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн, ёслол төгөлдөр үйл ажиллагаа зохион байгуулсан явдалд баяр хүргэж, ажлын амжилт хүсэж байна.

Image may contain: 6 people, people standing, shoes and indoor

Image may contain: 12 people, people smiling, people sitting

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top