Казахстаны уран гулгагч хутгалуулж амиа алджээ

Өнгөрсөн долоо хоногт 25 нас хүрээд байсан Денис Тэн Казахстаны уран гулгалтын төрлөөр олимпийн медаль зүүсэн  анхны тамирчин байжээ. Денис Тэн нь 2014 оны Сочигийн Олимпийн хүрэл медальт, 2013, 2015 онуудын дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин юм. 

Тэрээр гэдсэндээ хутгалуулсны улмаас эмнэлэгт хүргэгдэн тэнд хоёр цаг орчим үргэлжилсэн хагалгаа хийсэн ч дотор эрхтнүүд нь ноцтой гэмтсэн ба шархаа даалгүй амиа алдсаныг тус улсын эрүүл мэндийн яам мэдээлжээ. Цагдаагийн урьдчилсан дүгнэлтээр түүний машины толийг хулгайлах гэж байсан хоёр этгээд тамирчныг хутгалаад зугтаасан гэнэ.   

Уг тамирчин  Солонгос цагаачдын үр удам байсан юм байна. Тамирчны үхэлтэй холбогдуулан Олон Улсын Уран Гулгалтын Холбоо, Казахстаны Спорт, Соёлын яам, Казахстаны үндэсний олимпийн хороо эмгэнэлийн мэдэгдэл гаргажээ.

 

Э.Сүрэн

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Oko [ 182.160.33.124 ]      |     2018 оны 7-р сарын 20 -нд, 21:49 минутанд

Evii evii zoriud alsan baiha.hairan huu

Зочин [ 66.181.177.188 ]      |     2018 оны 7-р сарын 20 -нд, 08:35 минутанд

Ум ма ни бад мэ хум. Харамсалтай байна хайран хүү.

Go to top of page