Тамын тогоо пур пур буцалсаар ....

2018 оны 07 сарын 21

Манжууд нэгэн том тогоо хийжээ. Тэрэндээ Монголчуудыг хийгээд чанаж гарав. Дангаараа сайн галлаж чадахгүй учраас Оросуудыг хойд талаас нь галлаад өгөөч гэж гуйхад тэд ч дуртай нь аргагүй өрдлөө. Оросууд тогоог таглахгүй юмуу гэж асуухад Манжууд яах юм бэ, наадуул чинь гарах гэсэн нэгнээ татаад оруулчихдаг юм, илүү ажил гээд тоосонгүй.

Ингээд хэсэг хугацааны дараа Манжууд сураг алдрав. Оросууд харин тогооны урд хэсгийг галлаж өгөхийг Хятадуудаас гуйлаа. Хятадууд ч мөн уухайн тас галлаж гарав. Оросууд доогуураа галаа өрдөх мөртөө бас тогооны дээрээс амаараа үлээж, эвий эвий халуун байна уу гэх болов. Ийнхүү 70 жил өнгөрч байтал Горбачёв гэгч нөхөр гэнэт одоо болъёо, наад тэнэг Монголчуудын төлөө хамаг түлээ түлш барж дууслаа гэхэд Нээрээ болъё гэцгээгээд галлахаа болив. Хятадууд гал намдсаныг хараад өөрсдөө гуйчихаад орхичихдоо яадаг байнаа, за бид ч болъё доо гээд орхив. Тамын тогооны гал унтарлаа.

Өнөөх Монголчууд тогооноосоо гарч чаддаггүй ээ. Мөн л гарах гэснээ татаж унагаад, гарвал бүгдээрээ л гарна гэж хашгична. Эхлээд хүүхэд хөгшдөө гаргая, тогооны энэ тал руу гарья гэх мэтээр орилолдоно. Тэндээс нэг цэцэн нь Хөөе тогооны нэг тал руу бөөнөөрөө гарах гэвэл тогоо хөмөрнө, хөмөрсөн тогоонд бүгд бүтэж үхэх гээ юу гээд цэцэрхэнэ. Тал тал тийшээ гарах гэтэл дороос нь тулах хүн байхгүй тул хөл нь халтирна.

Тэгээд гэнэт 76-гаа гаргахаар боллоо. Тэд ирмэг дээр гараад бусдыгаа татаж гаргах юм болов. Хэн хэнийг гаргах вэ гэтэл би ч тийм олс олж ирнэ, би ч нисдэг тэрэг олж ирнэ, би ч пуужин бүтээнэ гээд бүлтэрч гарлаа. Арай гэж сонгогдсон хэд нь ирмэг дээр гарсан хойноо цаашаа Хятадуудаас мантуу гуйна, Оросуудаас төмс гуйна. Зарим нь бүүр энэ тэнүүгээр зугаалж явж байгаад эргэж ирнэ. Эргээд нөгөөдүүлээ татах амьтан олддоггүй ээ. Ингэсээр ээлж нь дуусаад дахиад дараагийн 76-гаа сонгов.

Бас л бахь байдгаараа. Харин ч хоёр гурав дахиа сонгогдсонууд нь ирмэг дээр суучихаад шүдээ чигчийлэн, чигчлүүлээрээ Монголчууд руугаа заан инээж баясна. Тэгээд зүгээр ч үгүй 76 дотроо би хамгийн олон удаа ирмэг дээр суусан, энэ муу шинэков бацаан сая гарч ирчихээд олон юм ярилаа гэж оны ялгаа гаргана.

Хамгийн сүүлд тав дахь удаагаа сонгох юм боллоо. Ёстой ид шидийг бүтээхээ амлаж гарлаа нөгөөдүүл нь. Эхлээд хүүхдүүдийг далавчтай болгоно, дараа нь шинээр гэрлэсэн залуусаа нисдэг тэргээр татна, хүн бүрийг бүдүүн олсноос бариулна гээд л. Арай гэж 76 сонгогдтол танайх булхайцлаа, манайхаас цөөхөн байна гээд бөөн зодоон боллоо. Цус нөжтэйгээ хутгалдав. Зарим нь бид тамын тогооны галыг унтраахдаа оготны хамраас ч цус гаргаагүй гэж цээжээ дэлдэв. Яс юман дээрээ Орос Хятад хоёр залхаад л галаа унтраачихсан юм байна лээ ш дээ.

Нэг харсан тогооны ирмэг дээр байсан 76 алга болчихжээ. Хүмүүс хүүе хайя нөгөөдүүл яав аа гээд орилолдож байтал тогоо халж, бүр буцлаж эхэллээ. Учир нь өнөө 76 хоорондоо ярьж байгаад ерөөсөө өөрсдөө галлая, ядаж 4 жил наадуул чинь завгүй байг гэлцэн энд тэндээс мод түлээ цуглуулж явна. Тамын тогоо пур пур буцалсаар ....

Баатарцогт Зоригтбаатар


Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.218.36) 2018 оны 07 сарын 22

bid nar bugdeeree tamiin togoog buteegeed baigaa. gadna tald yamar ch daisan baihgui. oros, hyatad, amerik ali ni ch daisan bish. bid oorsdoo ev zuigee oloh yostoi. mongolchuud bid bie biedee daisan bolsoor irsen. odoo ch tiim baigaa. baisaar baih shinjtei. aldaagaa zasah ni chuhal.

0  |  0
zochin(66.181.191.51) 2018 оны 07 сарын 22

MYANGAN TSERGIIN HOOLIIG IIM TOGOOND HIIDEG

0  |  0
zochin (103.57.92.34) 2018 оны 07 сарын 22

ene yag uneniig bichsen baina shuu .darga daamal turiin muusain xulgaui ch xudal ch tushmede doliginij yum bichsenii orond uneniig bichix xregtei.ene baidlaas garch tur mongol ulsaa avraxiin told xuvisgal xiix esvrl erunxiilugchiin zasaglal togtoox xeretei ugui bol 21 onii xuvisgal xiij ardiin zasag totoox xregtei.21ond xurungutnuudiin umchii ni xuraagaad 90 ond xulgai ch luivar chided barag uursduu avsan biz dee tegexleer21 ond umchuu xuraalgasan xumuusiin ach guch transheind amidar ch baina en e shudarga yumuu

0  |  0
zochin(103.57.92.34) 2018 оны 07 сарын 22

odoo mongolchuudad itgexed berx erunxiilug ch turiin tusheed nn xurtel xudal ch xulgai ch es zuigui

0  |  0
zochin(103.57.92.34) 2018 оны 07 сарын 22

yag uxer mongolchuiu diin uneniig xelsen baina daa unuudir yag iim l baifpgaqa baixgui yu bugd ungu munguur xardag bolchixson tui tui. estoi tsus ni oirtson elii balai uxwr mongolchuudaa zailuulj odoo tsevefrshix bolson shuu

0  |  0
Түүх(202.179.24.137) 2023 оны 05 сарын 31

Манжийн Нурхачи баатрыг Алтан улсыг хамтран дайлья гэхэд Халхын Лигдэн хаан ”40 түмэн Халхын дэргэд 4 түмэн Манж юу юм”гэж доромжилж дайсагналыг өдөөсөн түүхтэй.Монголоос Зөвлөлт 49-р армиа гаргасан нь бидний эртэй сайнд биш Зөвлөлт Хятад тохиролцсоноор гаргасан юм.Хужаа,Америк,АН,МАН,76,30 гэр бүл гэдэг нэргүй зүсгүй Мангасууд Монголыг устгаж байгаа биш.Монголыг мөн чанар нь хуурамч нэгийг ярьж нөгөөг хийдэг Төвд шашин устгасаар байгаа! Нийтээрээ худалч хулгайч болохоор энийгээ жирийн л байдаг зүйл гэж хүлээж авцгаана. Тэгэхээрээ хэн илүү худлаа ярина тэрэндээ итгэж оройдоо залж удирдуулдаг!

0  |  1
Album(59.153.113.112) 2018 оны 07 сарын 22

Энэ зургийг хэн зурсан юм бэ?

0  |  0
бэлтрэг(66.181.191.189) 2018 оны 07 сарын 22

хоорондоо хэмхэлдэж уралцаар байгаад тэнэг болчихсон ард түмэн дэ.. амны хишэг ни ардаа гарцсан улс

0  |  0
Бат(202.9.42.5) 2018 оны 07 сарын 22

Одоо бид параламентаа 2 танхимтай болгох санаагаа үндсэн хуулинд оруулж тэгээд л тогооноос гарна

0  |  0
ЦӨМИЙН БӨМБӨГ(103.9.90.130) 2018 оны 07 сарын 22

ТАМЫН ТОГООНЫ ТООГ ТООЛЖ БАРШГҮЙ. МАН-ЫН ,АН-Ын , АЛБАН ГАЗАР, ХЭЛТЭС ТАСАГ ............ ГЭЭД ОДОО БАФЙГАА ЭНЭ ОЛОН ТОГООГ ХАЙЛУУЛАХАД НҮҮРС БАЙТ ГУАЙ ЦӨМИЙН БӨМБӨГ ХҮРЭЛЦЭХГҮЙ

0  |  0
Zorig(103.26.193.78) 2018 оны 07 сарын 21

2019 onoos tuuhii nuurseer gallahgui gesen shuu

0  |  0
сэрэмж(66.181.191.61) 2018 оны 07 сарын 21

Болоогүй шүү. Одоо ерөнхийлөгч маань багтаамжийн хувьд 30 айлийн ам бүлийг буцалгах гээд тогоо, түлээгээ , асуугуур гэх мэт бэлтгэл хийхийг УЛСЫН ИХ ХУРЛЫН ЗАЛУУ ГИШҮҮН ОЮУН-ЭРДЭНЭ,ЦӨС ТОМТОЙ ЕРӨНХИЙ САЙД УХНЫ БОРЛОНД үүрэг өгөөд бэлтгэлээ базааж байгаа сураг байна аа. Ард иргэд мниь сэрэмжтэй байхгүй бол улсаа шатааж нигууртай гээд идтэн шидтэнгүүд/ lama, shamaan/ хэлээд байнаа

0  |  0
Geel uu(103.212.116.31) 2018 оны 07 сарын 21

yag yag, yaaaaag onoj. Hooe tehdee ingej bichdeggvin geel ulam butsalgachmaar l bna shvv. Vneheer tegdiin bna tsaanaasaa. Ugaasaaa

0  |  0
иргэн(202.179.18.61) 2018 оны 07 сарын 21

монголчууд тамын тогоондоо 28 жил чанагдаж байна. одоо хэдэн яс л үлдэж байх шив дээ.

0  |  0
Top