ЗУРХАЙ: Хурим найр хийх, бэр гуйхад сайн

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 23
  • Аргын тооллоор долдугаар сарын 23,  Сумъяа гараг.
  • Билгийн тооллынм 11.
  • Эрхтэний тэнгэр одьой улаан луу өдөр.

Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэрлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх авах, үнэт эдлэлийн зүйл авах, хийшиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн.

Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохиостой. 5 цаг 46 минутад их халууны улирал эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top