Д.Мэндсайхан: “Нүүдэлчин Монгол” наадмыг үзсэн хүн гадны соёлд амархан уусахгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 02

  СШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран энэ сарын 11-15-ны өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадмыг зохион байгуулах гэж байна. Энэ талаар Соёл урлагийн газрын соёлын биет бус болон баримтат өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, соёл судлаач, доктор профессор Д.Мэндсайханаас тодрууллаа.   

- Энэ наадам анх хэзээнээс зохиогдож эхэлсэн бэ?

 -Уг наадам нь анх 1966 онд ардын авьяастнуудыг нээн илрүүлэх зорилготой язгуур урлаг, эх хэл, гар урлал гэх гурван ай савын хүрээнд зохиогдож байсан. Түүнээс хойш таван жил тутамд нэг удаа зохион байгуулагдах журамтай байсан ч хамгийн сүүлд 2011 онд зохиогдож, дахин зохиогдоогүй байсан. Харин энэ жил үндэсний спорт, тоглоом наадгай, байгаль, сав шим ертөнцөө таних, хэрхэн харьцах зэрэг хоёр ай сав шинээр нэмэгдлээ. Соёлын биет болон биет бус ёс заншлыг үр хойчдоо өвлүүлэн таниулах, гадаад дотоодын жуулчдад  эх орноо сурталчлах, өв соёлоо түгээн дэлгэрүүлэгчдийг нэмэгдүүлэх зорилготой. 11 дэх удаагаа, нийт таван ай савын хүрээнд зохион байгуулагдах юм. Энэхүү наадам бол зүгээр ч нэг найр наадаан биш. Энэ бол Монгол өв соёлоо авч үлдэж сэргээх, өвлөн уламжлуулах зорилготой их утга учиртай наадам. Хүн өөрийн биеэр ирж үзвэл эх орноо танин мэдэж, гадны соёлд амархан уусахгүй.

-“Нүүдэлчин Монгол-2018” наадамд хаанаас ямар хүмүүс ирж оролцох вэ?

-Энэ наадамд 21 аймгийн өнцөг булан бүрээс монгол ёс заншил, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх чин хүсэлтэй хүмүүс ирж өөр өөрсдийн ёс заншил өв соёлоороо үзэсгэлэн гаргаж олон түмэнд таниулах  гэж байгаа. Өнөө үеийн залуу уран бүтээлчид ч мөн адил хүрэлцэн ирж оролцох юм.

-Наадмыг үзэж сонирхож байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ?

-Энэхүү наадмыг үзэж сонирхохоор ирсэн жуулчид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өсвөр үеийнхэн, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд Нийслэлийн тамгын газартай хамтарч ажиллаж байгаа. Хувь хүн аюулгүй байдалдаа санаа зовох зүйлгүй зохион байгуулж байна.

-Баярын үеэр автобус, унаа хэрхэн үйлчлэх вэ?

-Нийт 21 аймаг, алслагдсан гурван дүүрэгт зориулж 45 автобус бэлдсэн байгаа. Чингисийн талбайн урдаас 11-15-ны өдрүүдэд өглөө 9:00 цагаас орой 19:00 цагийн хооронд цаг тутамд автобус үйлчлэх юм.

-Гаднаас олон жуулчин ирнэ. Тэдэнд энэ наадмын юу нь өвөрмөц,  сонирхолтой байх бол?

-Жуулчид гэлтгүй монгол хүмүүст ч манай баяр наадам сонирхолтой санагдах болов уу. Бид Монгол үндэстний гар урлал, тоглоом наадгай, үндэсний хувцас, хоол цагаан идээ гэж юу вэ, тэрийг хэрхэн бэлтгэдэг талаар үзэсгэлэн зохион байгуулж олон түмэнд бодитоор харуулна. Мөн Монгол үндэсний хувцасны загварын үзүүлбэрүүдээс эхлээд бүх насны ямар ч хүн шимтэн үзэхээр сонирхолтой хөтөлбөрүүдийг бэлдсэн байгаа. 

-“Нүүдэлчин Монгол”-ын дараах та бүгдийн төлөвлөгөө юу вэ?

-Монгол Улс ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах конвенцид 2009 онд нэгдэж орсон. Үүний ачаар бид Монгол Улсад соёлын биет болон биет бус өвд шинжилгээ хийж, 93 төрлийн соёлын өвийг олж нээсэн. -“Нүүдэлчин Монгол”-ын дараа бид 93 төрөл зүйлээ улам нэмэгдүүлэх, түүнийг хамгаалж үлдэх ажлыг төлөвлөсөн байгаа.

Н.Амгаланболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.160.95) 2018 оны 08 сарын 12

мэндсайхангуай сайхан бурж байна дөө худлаа хуцаж байхын оронд яаж турах вэ гээд бодож бгаач нэгэл их үндэсний соёл ярисан хүмүүс соёл гэдгээ сайн судалчихаад дараа нь яриж байл даа мэндээ багш аа дахин дахин сайн судал

0  |  0
МОНГОЛ ЯЛНА(202.179.26.95) 2018 оны 08 сарын 11

ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ДҮР ЭСГЭСЭН ЗАЛХУУ,ҮНЭТЭЙ БҮХНЭЭ БУСДАД ГАЙХУУЛЖ ӨӨРТӨӨ НААЖ ЯВДАГ СЭТГЭХҮЙ БУСАД СОЁЛУУДААС ДЭЭР ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА.

0  |  0
здравствуйте (27.123.212.141) 2018 оны 08 сарын 09

ЯМАА.

0  |  0
zochin(64.119.18.171) 2018 оны 08 сарын 03

NUUDLIIN SOYL FIZIKIIN UNDESLELTEI SOYL

0  |  0
Top