Якутууд нэрт дасгалжуулагчийнхаа тэмцээний шагналын санг өсгөжээ

2018 оны 08 сарын 03
ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч агсан Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн 2008 оноос хойш ОХУ-ын Саха хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаж байна. 11 дэх удаагийн тэмцээн есдүгээр сарын 6-9-нд болох бөгөөд нэрт дасгалжуулагчийн 90 насны ойд зориулж зохион байгуулахаар төлөвлөжээ.
Якутын чөлөөт бөхийн холбоо тэмцээний шагналын санг өсгөж, нийт 180 мянган ам.доллар болгожээ. Энэ нь чөлөөт бөхийн олон улсын тэмцээнүүдээс хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болж байна. Тодруулбал, энэ жилийн Коркиний нэрэмжит тэмцээний алт долоо, мөнгө тав, хүрэл медальтан гурван мянган “ногоон”-ыг гардах аж.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aagii(66.181.177.86) 2018 оны 08 сарын 03

Hamgiin undur shagnaltain Chechend boldog Ramazan Kadiroviin temtseen 20 myangan $ Azerbaijand boldog Heidar Alieviin temtseen turuulsen buh 10 myangan $ shagnaltai hudlaa medehgui bj olon ym bicheh ymaa

0  |  0
ЧУКЧА ДУРАК(202.179.24.135) 2018 оны 08 сарын 03

”Чукчанууд” дээд төрөлтөн Европ Оросуудыг эхнэр охидоороо дайлдаг гэж Оросууд Үнэн алдартных нь шашныг,хэлтэй нь хүртэл авсан хөөрхийнүүдийг шоолон инээлддэг!

0  |  0
Top