Зарим Элчин сайдын яамны газар, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 03

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2018 оны 03 дугаар  сарын 07-ны  өдрийн А/65 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг Монгол Улсаас Турк, Казакстан, Египет  улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд газар, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлгээ хийхээр 2018 оны 07 дугаар сарын 24-нөөс 08 дугаар сарын 04-ний өдрүүдэд  ажиллаж байна. Ажлын хэсэг удирдамжийн хүрээнд дипломат төлөөлөгчийн газрын газар өмчлөх эрх болон үл хөдлөх хөрөнгийг тоолох, хэмжилт хийх, үнэлбэл зохих хөрөнгийн тоо хэмжээ, чанар байдлыг нягтлан шалгах аж. Мөн жагсаалт бэлтгэх, зохих баримт бичигтэй танилцах, холбогдох ажилтнуудтай уулзаж тодруулга авах, үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийн судалгааны ажлын даалгаврыг маягтын дагуу бэлтгэх, хөрөнгөтэй холбоотой баримт материалыг цаасаар болон цахимаар бүрдүүлэх, акталж данснаас хасах, хөрөнгийн саналыг хянаж, материалын бүрдлийг хангуулах зэргийг ажлыг хийж байгаа юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top