Тун удахгүй хүмүүс роботтой гэрлэх болно

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 03

"BBC magazine" 2050 оныг хэт сайхнаар төсөөлөх хэрэггүй хэмээх нийтлэл гаргасныг уншигчдадаа сийрүүлэн хүргэж байна.

Ирээдүйгээ сайхнаар төсөөлж амьдрах мэдээж сайхан хэрэг. Гэрэл гэгээтэй ирээдүй, өнөөдрийнхөөс сайхан тав тухтай орчин гэхчлэн бүх зүйл илүү хялбар болно гэж бид төсөөлж байгаа.

Ялангуяа 2050 оны тухай бид хэтэрхий сайхныг төсөөлж, тэр цагт өнөөдөр бидэнд тулгарч байгаа асуудал бүхэн зовлон биш болно гэж бодож байгаа нь үнэндээ өрөөсгөл байх вий.

1980-аад онд бид 2000 оны тухай ярихдаа зүүд зэрэглээ мэт л байна хэмээн төсөөлдөг байсан. Ёстой л дэлхийн хөгжил дээвэртээ тулсан байна гэж боддог байсан бодол маань тэр цагтаа хүрэхэд төдийлөн гайхал төрүүлээгүй. Гэхдээ өнгөрсөнд бүтээсэн бүхнээ үгүйсгэж хэрхэн болох билээ.

Бид ирээдүйг эдийн засгийн хүчирхэг байдал, нисдэг машин, технологийн өндөр хөгжил, интернэтийн хязгааргүй төгс хэрэглээ, гайхалтай загварлаг хувцаснууд, ухаалаг роботууд, өндөр хөгжилтэй хотуудаар төсөөлж байгаа. Тийм орчин нөхцөлд амьдрах сайхан ч түүнтэй зэрэгцээ олон бэрхшээлүүд тулгарахыг тооцоолох хэрэгтэй.

Дэлхийн хүн ам одоогийнхоос гурван тэрбумаар нэмэгдэж үржинэ. Хүн бүхэн үндсэн эрхээ эдлэхийн тулд идэж уух, амьсгалах, цэвэр тухтай орчинд амьдрах гэхчлэн хэрэгцээ улам өснө. Хүний хэрэглээнээс үүдэлтэй хог хаягдал ч хянахад хэцүү хэмжээнд хүрч мэднэ. Тэдгээрийг шийдэх ухаалаг шийдэл гарна гэж байгаа ч тийм ч амар байхгүй нь ойлгомжтой. Хүн ам ихтэй орнууд улам ядуурах магадлал өндөр байгааг судалгаа бэлхнээ харуулсан. Байгалийн баялаг барагдаж эхлээд байгаа өнөө үед ийм хүндхэн нөхцөл байдал үүсчихээд байхад хаа байсан 2050 он гэхэд байгалийн гэх зүйлс улам л хомсдсон байх нь ойлгомжтой.

Сонин сэтгүүлээс уншдаг гайхалтай хөгжлийн зөгнөлүүд биелэсэн ч тэдгээр нь тодорхой хүрээнийхэнд л төгс ашиглагдана. Ядуу хүмүүс тэдгээр гайхалтай хөгжлийн хурдыг үзэж сонсохоос бус мэдэрч чадах эсэх нь эргэлзээтэй.

Хүмүүс хэт хөгжлийн явцад бодит хөгжил буюу хоорондын амьд харилцаагаа гээх магадлал тун өндөр байгаа. Ирээдүйд хүмүүс роботтой гэрлэнэ, хаашаа ч явах шаардлагагүй гэрээсээ хүссэн газартаа очиж, хүссэн хүнтэйгээ харилцах боломжтой болно гэцгээнэ. Гэтэл энэ бүхэн нь бодит бус харилцаа байх болно.


Э.Сүрэн

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
trsh(202.179.26.69) 2018 оны 08 сарын 05

Ahgui heruul hiij yanshij mungu nehehgui amar boloh n

0  |  0
ЗБ(64.119.22.180) 2018 оны 08 сарын 04

1980 онд 2000 он их хол ирээдүй гэж харагддаг байж билээ.

0  |  0
Зочин(99.203.142.75) 2018 оны 08 сарын 04

Mongol erchuud shunaltai mongol avgaichuulaas salj sanaa amrah yum bna.Heden mongol avgaid n ereenii hujaa alt boloh tsag oirtjee

0  |  0
Зочин(108.233.142.66) 2018 оны 08 сарын 04

Яанаа хуухнууд бид жагсаалаас хасагдаа.Эд нар тогс эмэгтэйчууд хиихнэ

0  |  0
Зочин(182.160.1.34) 2018 оны 08 сарын 03

2000 жилийн Ромын эзэнт улс унахад л тэр үеийн мэргэдэд дэлхий дуусч байгаа юм шиг санагдсан гэдэг. Одоо ч гэсэн адилхан байх шиг байна.Чанарын хувьслаас шинэ хувьсал руу шилжих бол хүн төрөлхтний мөн чанар.

0  |  0
Зочин(182.160.1.34) 2018 оны 08 сарын 03

Христофер Колумб Америкийг нээснээр шинэ тив рүү хүмүүс тэмүүлж Европын ачааллыг багасгаж хямралыг хойшлуулсан. Илон Маск сансар луу тэмүүлээд байгаа нь учиртай. Сансарт нутагших арга олбол энэ технологийн хямралаас гарах байх.

0  |  0
зочин(202.9.42.6) 2018 оны 08 сарын 03

тавин оноос өмнө энэ дэлхийг би сөнөөх болно.

0  |  0
ккк(203.91.117.8) 2018 оны 08 сарын 03

ЗА АШГҮЙ БААСАН АВГАЙ Л БИШ БОЛ ХЭНТЭЙ Ч ЯАХАВ

0  |  0
бат(202.9.42.1) 2018 оны 08 сарын 03

хэрүүлээс залхахдаа л ингэх биз дээ

0  |  0
Зочин.(202.9.42.2) 2018 оны 08 сарын 03

Хүүхэд гаргахгүй хүмүүн төрөлхтөн уруудна. Дайнгүй устгал.

0  |  0
Top