”9 сарын 1”-нийг жагсаалгүй угтмаар байна гэсэн санал их иржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 06

"Багшийн цалин нэмүүлэх түр  хороо”-ноос өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Хэвлэл бага хуралд “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны тэргүүн Ц.Мөнхтуяа, Монголын Багш нарын ҮЭХ-ны дарга Д.Мөнхбаатар, Монголын багш нарын нэгдэл Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Ц.Лувсандорж, Улсаа аврах хөдөлгөөний тэргүүн, МАХН-ын гишүүн Б.Жагар нар оролцсон юм. Хэвлэлийн хурлын үеэр "Монголын багш нар 201"7 оны наймдугаар сарын 6-ны өдрөөс цалингаа нэмүүлэхээр төр   засагт  дуу хоолойгоо хүргэж тэмцсэн.  Багш нарын цалингаас зуны амралтаар хасдаг байсан анги даасан мөнгө, дэвтэр зассаны нэмэгдлийг хасаагүй. Мөн төрийн бүх албан хаагчдад 300 мянган төгрөг олгосон. Ийм хоёр өөрчлөлт гарсан” гарсан гэдгийг онцол онцолсон юм. Мөн өнгөрсөн жилийн наймдугаар сарын 30-нд жагсаал хийсэн жишгээр энэ жил жагсаал хийнэ. Гэхдээ энэ сарын 08-нд болох Удирдах зөвлөлийн хурлаараа тодорхой тов гаргаж олон нийтэд зарлах ажээ. Мөн “Есдүгээр сарын 1-нээс ажил хаялт зохион байгуулж, хичээл эхлүүлмээргүй байна” гэсэн санал их ирж байгаа гэлээ.   Цаашид Монголын багш нар өөрийнхөө төлөөллийг УИХ-д суулгахын төлөө ажиллана. Үүний тулд багшийг их хуралд суухыг хориглосон заалтуудыг халахын төлөө ажиллана.Хуулийн заалтыг өөрчилж, багшийн цалингийн шинэ сүлжээг бий болгохын төлөө тэмцэнэ" гэж мэдэгдсэн юм. 

А.Эрдэнэ 

www.zindaa.mn








Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(87.123.194.217) 2018 оны 08 сарын 06

Ajild orood, oorsdijgee neg dugnuulcheed tsalin hols yarimaar jjm. Odoony bagsh naryn medleg bolovsrol taaruu, huuhded ogoh n baga, avah n ih bolchich. Onoogijn huuhduud mongoloor bichih chadvar odor odroos l muu bolsoor bna, bagsh naryn chadvartaj shuud holbootoj. Tegeed urgelj zovlon toochno, oordsdijgee bolovsruulahyn orond

0  |  0
Ёох ёох гэж(103.26.193.141) 2018 оны 08 сарын 06

Шивэр Жагар тууж явнаа, асуудал буруу замаар яваад өглөө, хөөрхий. Нөгөө шивэртэй оймсоо тайлаад хүмүүс рүү шиддэг шизо нөхөр мөн дөө, гарцаагүй.

0  |  0
Top