Стив Жобс хөндий хүйтэн, харамч эцэг байжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 07

 “Apple”-ийг үүсгэн байгуулагч Стив Жобсын том охин 40 настай Лиза Бреннан-Жобс дурсамж номоо бичжээ. Тэрбээр дурсамждаа алдарт Стив Жобс ямар эцэг байсан талаар бичсэн байна. Ном ирэх сарын эхээр худалдаанд гарах гэнэ. “Vanity Fair” сэтгүүл уг номын хэсгээс хэвлэжээ.

Стив Жобс 2011 оны аравдугаар сарын 5-нд хорт хавдраар нас барсан билээ. Тэрээр 56 настай байсан юм. Стив амьсгал хураатлаа охинтойгоо учраа олоогүй гэдэг. Тэдний харилцаа тун адармаатай байжээ. Охины ээж Крис Бреннан, Стив Жобс нар 1972 онд Калифорниад хамт сурч байхдаа танилцсан байна. Тэд олон жил хамт байсан ч Крисийг жирэмсэн болоход Жобс түүнийг хаяж, хүүхдээ өөрийнх нь биш гэж байжээ. Бизнесмен эр охиноо тоолгүй удсан байна. Крис хоёр жилийн хугацаанд өөрийгөө болон охиноо тэжээхийн тулд зөөгч, цэвэрлэгч хийжээ. 1979 онд ДНК сорилоор Лизаг Жобсын хүүхэд гэдгийг батлахад Стив гэр бүлтэйгээ шүүхэдсэн гэдэг. Тэрээр өөрийгөө үргүй гэж баталж байжээ. Харин хожим нь Жобс Лорин Пауэллтэй гэрлэж гурван хүүхэдтэй болсон билээ.

1983 онд тэрбумтан болсон Стив Жобс том охиндоо мөнгө зарцуулж эхэлжээ. Стив охинтойгоо тоотой хэдэн удаа л уулздаг байсан аж. Тэрээр харамч, хайхрамжгүй хэвээрээ байсан талаар Лиза номдоо бичсэн байна. Охин аавыгаа шинэ машин авах гэж байгааг мэдээд хуучин “Porshe”-гоо өгөөч гэж гуйжээ. Гэтэл Жобс “Чи юу ч авахгүй. Ойлгож байна уу, чи надаас юу ч авахгүй” гэж хариулсан байна.

Цагийн аясаар том болж буй охин, нас нэмж байсан Стив нар харилцан ойлголцох болжээ. Стив Лизагийн Харвардад сэтгүүлчээр сурах төлбөрийг нь төлсөн байна. Гэсэн ч охинтойгоо хөндий хүйтэн харьцсан хэвээрээ байжээ. Харин Лиза эцгээ өвдөхөд нь асарч байсан гэдэг. Охин Стивийн амьдралын сүүлчийн өдрүүдэд нь аавдаа тэврүүлж чадсан гэж дурсамж номдоо өгүүлжээ.

Стив и Лиза Джобсы

Стив и Лиза Джобсы

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(183.177.96.130) 2018 оны 08 сарын 08

харамч мөнгөний төлөө хүн байжээ

0  |  0
ооой(103.229.121.50) 2018 оны 08 сарын 08

Бүх зүйлийг мөнгө шийддэг хэмээн үзэж үргэлж л түүний төлөө санаа нь зовниж явдаг хүмүүс ходоод,элэгний хорт хавдраар өвчилдгийг судалгаа нотолсон байдаг.

0  |  0
Zz(176.179.144.182) 2018 оны 08 сарын 08

Uhruud yugaa medehev

0  |  0
baaayaa(85.170.131.47) 2018 оны 08 сарын 07

xogiin gar baijee tegeed l ert dald orson baina xoxino

0  |  0
Fuck(66.181.161.49) 2018 оны 08 сарын 07

Арчаагүй эр.

0  |  0
Зочин(66.181.161.89) 2018 оны 08 сарын 07

Мөнгөө аваад үхнэ гэж боддог байсан байна. Стив Жобс одоо хаана юу хийж яваа бол?

0  |  0
зочин (49.0.191.250) 2018 оны 08 сарын 07

Анхны эхнэр нь мань хүнийг араар нь тавьж гомдоосон бололтой, араар тавьж баригдахаасаа өмнөх сүүлийн унталтаар жирэмсэн үлдсэн тул Стив өөрийн хүүхэд үлдсэн гэхэд нэг хэсэгтэй итгэхгүй байсан бололтой. ийм үед нөхөр ийм зан гаргах нь ойлгомжтой, тэгээд ч өсгөхөд нь оролцоогүй тул хөндий байх нь ч ойлгомжтой. харин сүүлд ойлголцсон нь яамай да

0  |  0
orhon(182.160.35.82) 2018 оны 08 сарын 07

hunii amidraliig hen dotroos ni oilgoh ve dee ingeh heregtei baisan ch um biluu

0  |  0
Zochin(99.203.142.66) 2018 оны 08 сарын 07

Utgaggui teneg bichver boljee.

0  |  0
мөнх(182.160.34.97) 2018 оны 08 сарын 07

Тэгээд бас Буддын шашинтан гээд байгаа. Христчин байсан нь дээр байж дээ

0  |  0
Top