Гадаадад худалдааны төлөөлөгчийн газрууд нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

Засгийн газрын хуралдаанаар 2018-2024 онд  гадаад орнуудад Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээх төлөвлөгөөг баталжээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа Худалдааны төлөөлөгчийн газруудыг татан буулгасан. Одоо сэргээж байна. Гадаад валютын нөөц, ажлын байр, иргэдийн цалин орлогыг нэмэхийн тулд экспортын хэмжээг өсгөх ёстой. Өнгөрсөн хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид гаднаас хөрөнгө оруулалт татаж, технологи нутагшуулж ирсэн. Одоо гадаадад Худалдааны төлөөлөгчийн газруудаа нээж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гадны зах зээлд нэвтрэх боломжийг нээнэ.  Энэ бүхэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чухал арга хэмжээ. 2018 онд гурван төлөөлөгчийн газар нээхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд ОХУ, БНХАУ-ын орны зах зээлийг сонирхох болно” гэж мэдэгдсэн юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хнз(182.160.32.94) 2018 оны 08 сарын 13

Iinii orond гадагш гаргах бутээгдэхуунээ яаж нэмэгдуулэх вэ гэдгээ бодмоордоо.

0  |  0
Hnz(182.160.32.94) 2018 оны 08 сарын 13

Egsportiig nemegduulehed hudaldaanii toloohogchiin uureg baga.Odoo zugeer suuj baidag elchin saidiin yamaa ashiglaachee.Mash ih mung zarna.MAN heden hunee ajiltai bolgoj gadaadad gargah arga.Iim zuil deer olon niitiin sanal abch baiguushtai

0  |  0
Зочин(202.9.42.7) 2018 оны 08 сарын 12

АТГАСАН ГАР ҮМХИИ АМНААС ГАРЧ ЧАДАХГҮЙ Л БАЙГАА НӨХӨР БАЙНА ХАРВААС

0  |  0
иргэн(103.206.195.237) 2018 оны 08 сарын 09

Одоо нэг баахан хулгайч нарыг гадаадад чихэж төсвөөр наадах нь дэ

0  |  0
иргэн(103.206.195.237) 2018 оны 08 сарын 09

Одоо нэг баахан хулгайч нарыг гадаадад чихэж төсвөөр наадах нь дэ

0  |  0
иргэн(103.206.195.237) 2018 оны 08 сарын 09

Одоо нэг баахан хулгайч нарыг гадаадад чихэж төсвөөр наадах нь дэ

0  |  0
Top