Мэдээ алдуулахгүйгээр кесарево хагалгаа хийжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

Сан-Диего хотын оршин суугч, гэр бүлийн хос Трай-Сити (Tri-City Medical Center) эмнэлгийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тус эмнэлгийн эмч нар мэдээ алдуулагч хэрэглэхгүйгээр кесарево хагалгаа хийсэн аж.

Уг хэрэг 2017 оны 11-р сард тохиолджээ. Тухайн үед жирэмсний 41 дэх долоо хоногтой байсан, 25 настай Дельфина Мотад яаралтай хагалгаа хийх шаардлага тулгарсан байна.

Төрөлтийн үйл явц эхлээд төлөвлөгөөний дагуу, ямар нэгэн асуудалгүй явагдаж байтал гэнэт хүүхдийнх нь зүрхний цохилт сонсогдохоо больсон учраас нэн даруй хагалгаанд орох шаардлага гарчээ.

Төрөлтийг хариуцан явуулж байсан Сандра Лопез (Sandra Lopez) эмч 10 минутын турш нойрсуулагч эмчтэй холбогдох гээд чадсангүй. Хугацаа жаахан л алдвал хүүхэд  амьгүй болох аюултай байв.

Ингээд мэдээ алдуулагчгүйгээр хагалгааг хийхээр шийджээ.  Хэсгийн мэдээ алдуулах тариа төдийлөн тус болсонгүй.

Лопез эмч өөрийн туслахын хамт бүсгүйд хэмжилт хийсний дараа шууд зүсэлт хийн хүүхдийг гарган авчээ. Харин жирэмсэн бүсгүй маш хүчтэй өвдөлт мэдэрч байсан учраас эхлээд чангаар орилж байснаа сүүлдээ ухаан алдсан аж.

Хүүхдийг нь аврахын тулд эмч тийм шийдвэр гаргасан гэдгийг Дельфина бүсгүй ойлгож байлаа. Ингэж дуулиантай мэндэлсэн Кали охин одоо 8 сартай бөгөөд бусад үе тэнгийнхний адил эрүүл саруул бойжиж байгаа гэнэ.

Эх сурвалжид мэдээлснээр, Дельфина Мота бүсгүй уг эмнэлгээс 5,75 сая доллар нөхөн төлбөрт нэхэмжлээд байгаа аж.  

Д.Мөрөн

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Око(103.212.118.11) 2018 оны 08 сарын 10

Худлаа нийтлэл бичихээ болимоор юм.Солиорол

0  |  0
(103.87.255.42) 2018 оны 08 сарын 09

АЙМШИГТАЙЯА. АМЬДААР НЬ ЗҮСНЭ ГЭДЭГ ТАМЛАЛТ ЮМ ДАА. ХҮҮХЭД НЬ АМЬД БАЙГАА НЬ АЗ ЮМ ДАА

0  |  0
Зочин(202.9.42.12) 2018 оны 08 сарын 08

Гэхдээ ер нь бол энэ эмэгтэйн зөв лдөө. Наркозны эмч яагаад ажил дээрээ байсангүйв.

0  |  0
Top