Бие даан нэр дэвшигчдийг мөрийн хөтөлбөрөө ирүүлэхийг шаардав

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 09

Хэнтий аймагт ирэх  аравдугаар сард болох нөхөн сонгуульд  14 нам оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Мөн бие даагчид нэр дэвших боломжтой. Улсын Их Хурлын 42 дугаар тойрогт Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль явагдах болсонтой холбогдуулан тус сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэгчээр оролцох хүсэлтэй иргэд Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн мөрийн хөтөлбөрөө 2018 оны энэ  сарын 20-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг зарласан байна. Тус байгууллага мөрийн хөтөлбөрийг хянаж хууль зөрчил амлалт байгаа эсэхийг тодруулах учиртай юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top