“Оскар”-ын шагналд шинэ төрөл нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 09

 АНУ-ын Кино академийн удирдах зөвлөл “Оскар”-ын шагналд “Шилдэг алдартай кино” гэх төрлийг нэмжээ. Тус академиас “Амжилт олсон алдартай киног “Оскар”-ын шагналд нэр дэвшүүлэхээр боллоо. Уг киног ямар шалгуураар нэр дэвшүүлэх, хэдэн кино нэр дэвших зэрэг нарийн мэдээллийг удахгүй зарлах болно” гэж мэдэгджээ.

Түүнчлэн “Оскар”-т зарим өөрчлөлт орсны дотор шагнал гардуулах ёслолын ажиллагааны үргэлжлэх хугацааг богиносгох, 2020 оноос эхлэн “Оскар”-ын наадам кино урлагийн бусад шагнал гардуулах ёслолын ажиллагаануудаас өмнө болох зэрэг багтсан байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.118.225) 2018 оны 08 сарын 11

oscar bol zuvhun hollywoodad zoriulsan naadam. busad uls orond hurteelgui zuil.

0  |  0
Top