“Нүүдэлчин Монгол”-ыг дорноговьчууд эхлүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 09

Даяаршиж буй өнөө цагт үндэсний гэсэн бүхнээрээ бахархах, монгол дархалааг бэхжүүлэх, уламжлалт урлаг соёлыг дэлхий дахинаа сурталчилах “Нүүдэлчин Монгол” наадамд Монгол Улсын өнцөг булан бүрээс, 21 аймгаас ардын авьяастнууд, гар учрууд ирж оролцоно.

Маргааш эхлэх “Монгол Нүүдэлчин” наадам нь өглөө 10 цагаас Дорноговь аймгийн авьяастнуудаар эхлэх юм байна. Ардын авьяастнууд олонтой тус аймгаас ирж байгаа багт ерөөлч магтаалчдын улсын уралдааны тэргүүн байрын шагналт ерөөлч магтаалч Т.Сансандорж ирж байгааг онцоллоо.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top