ИЗНН нөхөн сонгуульд өрсөлдөх боломжгүй болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 10

Ирэх аравдугаар сард болох УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт буюу Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд МАН, АН, МАХН тэргүүтэй 14 улс төрийн нам нэр дэвшигчээ сойхоор Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүлжээ.

Улс төрийн ууган хүчин Бага хурлаа, АН Үндсэний бодлогын хороогоо хуралдуулж Хэнтий аймагт нэр дэвшигчээ илгээнэ гэсэн шийдвэрт хүрч Сонгуулийн Ерөнхий хороонд бичиг баримтаа хуулийн дагуу хүргүүлсэн байна. Харин ИЗНН сонгуулийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй учраас бүртгэж аваагүй гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан хэллээ.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зол(103.26.195.176) 2018 оны 08 сарын 15

Сех хуулийн дагуу ажил САЙХАНСАМБУУГИЙН намыг татах хэрэгтэй суртчилгаа хийж байгаан үнэн ТҮ10ТЕЛЕВИЗЭЭР ШҮҮ !

0  |  0
Зочин(103.26.195.176) 2018 оны 08 сарын 15

ҮНЭН БА ЗӨВ НАМЫГ ХАСАХ ХЭРЭГТЭЙ СЕХ ТҮ10 ТЕЛЕВИЗЭЭР ШУУД УТАСААР НАМЫН СУРТЧИЛГАА БУСАД НАМУУДЫГ ХАРЛУУЛЖ ӨӨРСДИЙГӨӨ РЕКЛАМДАЖ БАЙГАА ХУУЛИНД НИЙЦЭХГҮЙ СОНГУУЛИЙН СУРТЧИЛГАА ЭХЛЭЭГҮЙ ШТЭЭ! ИЙМ ЛУЙВАР ХИЙЖ БАЙГАА САЙХАНСАМБУУ ИЧИХ ХЭРЭГТЭЙ ХОЁР НӨХӨР СУУСАН ХОВ ЖИВ ЯРЬЖ БАЙГААН ХЭТЭРЧ БНА ИЗННЫГ ӨРСӨЛДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ! АРАЙ ХУУЛЬ БУС ЛУЙВАР ИХ ХИЙЖ БНА ШУДАРГА БИШ БНА

0  |  0
баадай(66.181.164.229) 2018 оны 08 сарын 10

ёстой харамсалтай. том боломж алдсан байна

0  |  0
Top