Солгой гартай хүмүүс цөөн байдгийн нууц юу вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 14

Дэлхий даяар хүн төрөлхтний ихэнх нь баруун гартай байдаг. Үүний учир шалтгааныг BBC агентлагийн алдарт тоймч Жэйсон Жи Голдмэн судалсан байна.

Хүн төрөлхтөн бүх нийтээр санал нийлдэг зүйл байхгүй боловч аль гараар юм хийхэд хамгийн хялбар байдаг вэ гэдэг дээр бидний олонх нь санал нэгддэг.

Аливаа хүн аль нэг гараараа юм бичдэг бол ихэвчлэн тэр гараараа л хоол идэх хандлагатай байдаг ба хүн төрөлхтний 85 орчим хувь нь баруун гараа ашигладаг байна.

Баримт сөхвөл Ливерпулийн их сургуулийн археологич Натали Уомини "Хүн төрөлхтний дотор солгой гартай хүн ихэнх хувийг эзэлж байсан баримт нэгээхэн ч үгүй" гэсэн байдаг.

Гар хөлөө ашиглахдаа нэг тийшээ хэвийх буюу аль нэгийг нь нөгөөгөөсөө түлхүү ашиглах хандлага ерөнхийдөө тархинаас улбаатай. Зарим үйлдэлд тархины зүүн талын ажиллагааг түлхүү шаарддаг бол бусад үйлдэлд баруун тал бөмбөлөг ажилладгийг бид мэднэ.

Хүний бие болоод тархины хоорондох мэдрэлийн зангилаа нь тархины зүүн тал биеийн баруун хэсгийг, эсрэгээрээ тархины баруун тал биеийн баруун хэсгийг илүү удирдахад нөлөөлдөг нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл тархины зүүн тал бөмбөлөг нь баруун гар, хөл гэх мэтээр биеийн баруун хэсгийн ажиллагааг удирддаг гэсэн үг.

Мэдрэлийн үйл ажиллагааны энэ зүй тогтол нь хагас тэрбум жилийн турш амьтдын онцлог байж ирсэн гэж зарим эрдэмтэд үздэг. Өөр өөр тооцоолол, үйлдлийг хийхэд тархины хоёр тал бөмбөлгийг зэрэг ажиллуулж сурах нь илүү үр дүнтэй учраас хувьсан өөрчлөгдсөн байх магадлалтай.

Жишээ нь тархины зүүн хэсэг хоол хүнс хайх гэх мэт байнга давтагддаг энгийн үйл ажиллагааг хариуцдаг болж, харин баруун хэсэг араатан ойртож ирэх зэрэг гэнэтийн аюул, үйл явдлыг анзаарч, шуурхай хариу үзүүлэхээр зориулагдсан байж болох юм.

Үүнийг загас, мэлхий, шувуу зэрэг амьтад баруун нүдэндээ харагдсан олз руу дайрах хандлагатай байдгаас харж болно.

Тиймээс бидний өвөг дээдэс болох эртний хүмүүс дөрвөн хөллөж бус, хоёр хөл дээрээ явах болж, гараа чөлөөтэй байлгаж хоол хийх зэрэг шинэ ажлуудыг гүйцэтгэхэд ашиглах болсноор хоёр гараа өөр өөрөөр ашиглаж эхэлсэн байж болох (батлахад хэцүү ч гэсэн) юм.

Эсвэл танин мэдэхүйн шинжлэх ухаанчид болох Stephanie Braccini, түүний хамтрагчдын "Хүний хувьсал" сэтгүүлд хэвлүүлсэн судалгаанд "Хүн аль нэг тал руугаа хэлбийх болсон нь эртний хүмүүс багаж зэвсэг хэрэглэх, хоол хүнс хайх үеэрээ аяндаа босоо байрлал авч эхэлсэн үеэс улбаатай" гэжээ.

 

Б.Баргужин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bol(83.97.157.201) 2024 оны 02 сарын 26

Asuultyn hariug olj unshsangvi.Nuuts ni tegeed wund bdag wm be?

2  |  0
zochin(139.5.219.166) 2018 оны 08 сарын 14

ERH TEGSH BAIHAAR SODON HUMUUS TOROHGUI

0  |  0
Top