Шарилжгүй Улаанбаатар аянд нэгджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 14

Ургамлын харшлаас урьдчилан сэргийлэх зорилготой “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 17-ны дотор зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Аяны хүрээнд 2 дахь удаагийн нэгдсэн арга хэмжээг 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Бямба гаригт 11:00-12:30 цагийн хооронд буюу 90 минутын хугацаанд орчны 50 метр газрын болон нийтийн эзэмшлийн зам талбайн хөл газрын ургамал /шарилж/-ыг тайрах, хадах ажилд нийт 371 байгууллага, 4818 хүн хамрагдаж, 253696 м2 талбайн хөл газрын ургамал /шарилж/-ыг тайрах, хадах ажлыг гүйцэтгэж ажилласан байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top