Электрон хэрэгслийн цэнхэр туяа нүдэнд сөрөг нөлөөтэйг тогтоожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 07

Толедогийн их сургуулийн эрдэмтэд ухаалаг төхөөрөмж, электрон хэрэгслээс ялгардаг цэнхэр гэрэл хүний тархинд шууд нөлөөлж гэрэл мэдрэх болон өнгө ялгах чадварт муугаар нөлөөлдөг болохыг тогтоожээ. Ялангуяа нөхөн сэргэдэггүй фоторесептор эсийг устгадаг юм байна. Дээрх эс нь нүдний торлог бүрхэвчид ирсэн гэрлийн эффектийг хувирган тархинд мэдээлэл өгдөг эс юм.

Ухаалаг утас болон электрон хэрэгсэлтэй ойр байдаг хүн өдөрт 30 минут хэрэглэхгүй амарч, нүдээ амраах дасгал хийх, Е витамин давамгайлсан хоол хүнс хэрэглэхийг эрдэмтэд зөвлөж байна. Сүүлийн жилүүдэд өнгөний сохор болон 45-аас дээш насныханд нүд сохрох, нүдэнд цус харвах өвчлөл нэмэгдэж байгаа нь ухаалаг утас, төхөөрөмжтэй шууд холбоотой гэсэн судалгаа гарчээ.

Толедогийн их сургуулийн эрдэмтэд судалгааны ажлаа үргэлжлүүлж буй бөгөөд 2019 оны эхээр судалгаагаа дуусган ДЭМБ-д тайлан мэдээлэл, зөвлөмж хүргүүлэх юм байна.

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top