Бүх сургууль, цэцэрлэгүүд өнөөдрөөс хэвийн ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 17

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны салбар хороод Засгийн газраас цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, есдүгээр сарын 3-наас боловсролын салбарынхан ажил хаялт зарласан төдийгүй Сүхбаатарын талбайд таван хоног суулт зарласан юм.

Харин өнгөрөгч баасан гарагт буюу энэ сарын 14-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам тохиролцоонд хүрсэн. Тохиролцоонд хүрэхдээ талууд 2019 оноос цалинг үе шаттай нэмэгдүүлэх, 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс ажлын ачаалалтай уялдуулан цалин хөлсийг нэмэгдүүлэн ажиллахаа мэдэгдсэн билээ. 

Ингэснээр өнөөдрөөс Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдийн сургалт хэвийн үйл ажиллагаандаа орсон байна. Энэ талаар БСШУСЯ-аас хэлэхдээ "Нийслэлийн хэмжээнд 56 сургууль, орон нутагт 12 сургууль, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд долоон цэцэрлэг, Дундговь аймагт 11 цэцэрлэг ажил хаялт зарласнаас өнөөдөр бүгд хэвийн үйл ажиллагаандаа орон ажиллаж байна" гэв.

Харин БСШУ-ны үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Ж.Батзориг тохиролцоод хүрсний дараа ийнхүү мэдэгджээ. Тэрбээр “Хэдийгээр бидний хүсч байсан үр дүн энэ биш ч гэсэн зарим нэг зүйлийг тодорхой болгож чадлаа. Тиймээс бид сурагчдын эрх ашгийг бодолцон ажил хаялтаа зогсоохоор шийдсэн” хэмээсэн билээ.

Иймд Нийслэлийн хэмжээнд болон орон нутаг дахь ажил хаялтад оролцсон боловсролын салбарынхан энэ Даваа гарагаас ажил хаялтаа албан ёсоор зогсоолоо.

Түүнчлэн өмнөх ажил хаялтын үр дүнд гаргасан шийдвэр болох 2018.09.01-нээс цалинг нэмэгдүүлэхдээ ачааллыг нь бодолцож, цэцэрлэгийн багш, бага ангийн багш, тусгай хэрэгцээт сургуулийн багш нарын цалинг 8-12 хувиар өсгөөд буй билээ.

Нийслэлд ажил хаялт зарласан байсан 56 СУРГУУЛЬ:

   Баянгол    

1    13-р сургууль
2     28-р сургууль
3     51-р сургууль
4     73-р сургууль
5     93-р сургууль
6     113-р сургууль
7     Сэтгэмж цогцолбор сургууль
8     Эрдмийн Өргөө цогцолбор сургууль

  Баянзүрх    

1    14-р сургууль
2     44-р сургууль
3     53-р сургууль
4     79-р сургууль
5     84-р сургууль
6     85-р сургууль
7     87-р сургууль
8     92-р сургууль
9     97-р сургууль
10     102-р сургууль
11     132-р сургууль
12     Амгалан цогцолбор сургууль
13     Баянзүрх цогцолбор сургууль
14     Шавь цогцолбор сургууль

     Сүхбаатар    

1    1-р сургууль
2     2-р сургууль
3     3-р сургууль
4     4-р сургууль
5     31-р сургууль
6     35-р сургууль
7     58-р сургууль

     Сонгинохайрхан    

1     12-р сургууль
2     67-р сургууль
3     74-р сургууль
4     107-р сургууль
5     Ирээдүй цогцолбор сургууль

     Чингэлтэй    

1     5-р сургууль
2     17-р сургууль
3     24-р сургууль
4     37-р сургууль
5     39-р сургууль
6     49-р сургууль
7     50-р сургууль
8     57-р сургууль
9     61-р сургууль
10   72-р сургууль
11   117-р сургууль

     Хан-Уул    

1     10-р сургууль
2     15-р сургууль
3     18-р сургууль
4     26-р сургууль
5     34-р сургууль
6     41-р сургууль
7     52-р сургууль
8     60-р сургууль
9     75-р сургууль
10   118-р сургууль
11    Буянт ухаа цогцолбор сургууль

Б.АМИР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top