Питер Динклэйж гурав дахь удаагаа “Эмми” гардлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 18

  “Хаадын тоглоом” цувралын Тирион Ланнистерийн дүрийг бүтээсэн Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин Питер Динклэйж “Эмми”-гийн шагнал гардуулах 70 дахь наадмаас Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал гардлаа. Тэрбээр өмнө нь 2011 болон 2015 онд мөн “Хаадын тоглоом” цувралд бүтээсэн дүрээрээ “Эмми”-гийн эзэн болж байсан билээ.

Питер Динклэйжтэй хамт Шилдэг эрэгтэй туслах дүр номинацид Николай Костер-Вальдау, Жозеф Файнс, Дэвид Харбор, Мэнди Патинкин, Мэтт Смит нар өрсөлдсөн юм.

Өдгөө 49 настай Питер Динклэйж “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолд эхнэр Эрика Шмиттэйгээ хамт иржээ. Түүний эхнэр Эрика нь театрын найруулагч юм. Тэд 2005 онд гэр бүл болсон, өдгөө хоёр хүүхэдтэй билээ. Жүжигчин эр одойжилт үүсгэдэг удамшлын өвчтэй төрсөн аж. Түүний биеийн өндөр нь 135 см.

Питер Динклэйдж сделал хет-трик! Премия Эмми, Тирион ланнистер, Питер Динклэйдж, Статуэтка, Эмми, Игра престолов

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top