Өмнөд Солонгосын “К-поп” одод Хойд Солонгост тоглолт хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотод айлчилж буй. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд улстөрч, бизнес эрхлэгчдээс гадна “К-поп” одод багтжээ. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр “Block B” хамтлагийн ахлагч, рэппэр Зико болон солонгос-америк дуучин Эли нар Хойд Солонгосын Ерөнхийлөгчид уран бүтээлээ толилуулах гэнэ. Гэхдээ энэ нь хоёр Ерөнхийлөгчийн захиргаанаас гаргасан албан ёсны мэдээлэл биш аж.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн хавар Өмнөд Солонгосын “К-поп” оддыг Пхеньянд урьж, тоглолтыг нь үзсэн билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top