Ер бусын хуримууд

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

 Бүх л хүн хуримын өдрөө хэзээ ч мартагдахааргүй байгаасай гэж хүсдэг. Тэгвэл эдгээр хосууд хуримаа өөрсдөө төдийгүй зочид нь ч мартахааргүйгээр хийжээ.

Нүцгэн хурим

Австрали хосууд болох Элли Бартон, Фил Хендикотт нар ер бусын зүйлд хорхойсдог байжээ. Тэд ийнхүү хуримаа эхээс төрсөн биеэрээ хийсэн байна. Хосууд хуримын бөгжнөөс өөр юугаар ч биеэ “чимээгүй” аж. Хуримд 250 зочин иржээ.

Тийм ээ, харайцгаая!

Брюсселийн хос Жеран болон Сандра Кипперс хуримаа хэзээ ч мартахааргүйгээр хийхийг хүсчээ. Тэд бөгж солилцон андгай тангараг өргөхийн оронд хөлөө холбоод үсэрсэн байна. Хуримыг “Тэнгэр дэх хурим” компани зохион байгуулсан байна.

Хамгийн урт хормойтой сүйт бүсгүй

Хятадын Гуанжоугийн бүсгүй 200 метрийн урттай хормойтой даашинз өмсч дэлхийд рекорд тогтоожээ. Даавууны жин 100 кг байсан аж. Хуримд ирсэн зочид сүйт бүсгүйг ордонд аваачих гэж багагүй хөдөлмөр гаргажээ.

Сая сая улаан сарнай...

Хятад залуу Сяо Ванг хуримын машинаа улаан сарнайгаар чимэглэхийн тулд жилийн цалингаа хураажээ. 99 999 сарнайгаар машинаа чимж сүйт бүсгүйгээ гайхашруулсан байна. 999 гэсэн тоо нь төв Хятадад сайны бэлгэ тэмдэгт тооцогддог.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top