АНУ Сирийн Ерөнхийлөгчийг суудлаас нь буулгах гэж шахахгүй гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 24

  АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хэйли “Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг суудлаас нь буулгах гэж бид шахахгүй. Гэхдээ Асад суудлаасаа буух нь цаг үеийн асуудал байх болно” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн “Сирийн засгийн эрхэнд Асад байгаагаар төсөөлөхөд хэцүү ч тэр одоо засгийн эрхэнд үлдэнэ гэж би бодож байна. АНУ түүнийг суудлаас нь буулгах гэж ямар ч аргаар оролдохгүй” гэсэн байна.

Гэхдээ АНУ Башар Асадыг Сирийн Ерөнхийлөгчийн суудалд үлдэхийг хүсэхгүй байгаа гэж дүгнэж буй талаар Америкаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хэйли “CBS” телевизэд ярьжээ.

Үүний өмнө Францаас ОХУ-д суугаа Элчин сайд Сильви Берманн Сири дэх терроризмтой тэмцэх асуудлаар тус улс Оростой байнга хамтарна гэдгээ илэрхийлжээ. Харин Асадыг суудлаасаа буухыг шаардах талаар дахиж ярихгүй гэсэн байна.

Сирид сүүлийн үед дайн тулаан зогсч, зарим хотуудыг сэргээн босгож эхлээд байгаа юм. Уг хотуудын оршин суугчид нь гэртээ эргэж ирж байгаа аж. Сирийг сэргээн босгох ажлыг эхлэх хэрэгтэй байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын дарга Си Жинпинтэй уулзах үеэрээ хэлж байсан билээ. Мөн тус улсад хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байгааг олон улсын байгууллагууд мэдэгдэж буй.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top