АРХАНГАЙ: Шилмэл малын үзэсгэлэн худалдааг зохион байгуулсангүй

Тус аймагт “Архангайн түншлэл-2018” үзэсгэлэн худалдаа энэ сарын 22-ны өдөр болж өндөрлөлөө. Үзэсгэлэнгийн үеэр малын халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор шилмэл бог, бод, эцэг малын худалдаа явуулахыг хориглосон байна.

Харин жижиг дунд бизнес эрхлэгч 130 орчим аж ахуй нэгж, иргэн өөрсдийн үйлдвэрлэсэн төрөл бүрийн цагаан идээ, хүнсний ногоо, талх нарийн боов, малын гаралтай түүхий эдээр урласан бүтээлүүд болон модон эдлэл зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцжээ.

Үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдээс шилдгүүдийг шалгаруулахад, “Шилдгийн шилдэг”-ээр “Амин чанар” сүүний уураг бүтээгдэхүүнээр “Бага рашаант”  ХХК шалгарсан байна. Харин “Эрэлттэй бүтээгдэхүүн” төрөлд Эрдэнэбулган сумын иргэн н.Содномсамбуугийн монгол гутал, “Шилдэг модон эдлэл” бүтээлд Жаргалант сумын иргэн С.Жамсранбазарын модон эдлэлүүд шалгарчээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page