Загасчилж яваад осолдсон иргэдийг олоогүй байна

Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн 39 настай эрэгтэй М нь долоо хоногийн өмнө буюу есдүгээр сарын 19-ний өдөр Хэрлэн голд загасчилж яваад, ор сураггүй алга болсон юм. Энэхүү дуудлагын дагуу орон нутгийн онцгой байдлын албаны эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, ар гэрийнхний хамт Хэрлэн сумын 1 дүгээр багийн Өгөөмөр гэдэг газраас Улаан эрэг хүртэл Хэрлэн голын эрэг дагуу 35 км-т гурван удаа самналт хийж, эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч сураггүй болсон иргэнийг олоогүй байна.

Мөн аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн Наянгаа гэдэг газарт Онон голын усанд тус сумын харьяат, 60 настай, эрэгтэй Б живсэн гэх дуудлагын дагуу аврах анги, орон нутгийн иргэдийн хамтарсан 24 хүний бүрэлдэхүүнтэй баг эрлийн ажиллагааг зохион байгуулж, голын эрэг дагуу самналт хийж байгаа гэх мэдээллийг албаныхан өглөө. Осолдсон иргэнийг одоогоор олоогүй байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page