Дээд шүүх: МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 25

МАХН-ын  шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр /2018.09.24/ хэлэлцсэн байна.

МАХН-ын 2018 оны долдугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус Их чуулганаар баталсан намын шинэчлэн найруулсан дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5.2, 10.5.3 дугаар заалтыг бүртгэхээс татгалзаж, дүрмийн бусад заалт болон мөрийн хөтөлбөрийг  Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцсэн гэж үзэж бүртгэх шийдвэр гаргажээ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(103.57.93.159) 2018 оны 09 сарын 24

MAHN iin huulicid sain bainaa.tuushtai baij ulalt bauhuulllaa.

0  |  0
Top