Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдах Азербайжан улсад хийх ажлын айлчлал эхэллээ

2018 оны 09 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр /2018.09.24/ тус улсын нийслэл Баку хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Азербайжан улсын Залуучууд, спортын сайд Азад Рахимов тэргүүтэй тус улсын албаны хүмүүс болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Азербайжан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Р.Болд нар ёслол төгөлдөр угтав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад ажлын айлчлал хийх үеэрээ Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзана, мөн  Азербайжан улсын баялгийн сан буюу газрын тосны сангийн удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаатай нь танилцана.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.

 


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зооо(203.91.112.198) 2018 оны 09 сарын 25

энэ нэг нөхөр бөхийн дасгалжуулагч болвол яасан юм өвөл хаяанд ирлээ ургац чинь цасан дор байна энд тэнд очоод л хүний хажууд амьсгаагаа түгжээд цээжээ төмбийлгөөд байх юм зүрх нь хаагдчихдгүй л юм байхдаа

0  |  0
ОРОС ШОУЧИН(202.179.26.48) 2018 оны 09 сарын 25

Ажлын гэнэ шүү.Спортын сайд нь угтаж авхаар Унгарт урилгагүй морилсон шигээ дампуурч явааг нь харуулж байна.

0  |  0
irgen(202.9.43.233) 2018 оны 09 сарын 25

JUDO. Oor xelex ug alga daa

0  |  0
Batbayar(112.72.11.105) 2018 оны 09 сарын 25

Toriin ailchlaliig ingej havsargaj boloh uu. Tuvshinbayar irj uzehgui bol yalagdah geed bgaa yumuu? Er ni tegeed manai 3 tolgoi bur ergej ene uls oron iim bhaas yahav dee

0  |  0
Top