Сонгуулийн сурталчилгаа эхэлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 25

Ирэх аравдугаар сарын эхний долоо хоногт УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулахаар Сонгуулийн ерөнхий хороо бэлтгэл ажилдаа ороод байсан ч УИХ-аас баталсан нөхөн сонгуультай холбогдох 62 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэцээс түдгэлзүүлснээр нөхөн сонгууль хэзээ явагдах нь тодорхойгүй болсон.

Харин Хэнтий аймагт болох нөхөн сонгуультай дөрөө харшуулан нийслэл, орон нутгийн хэмжээнд нөхөн сонгууль болох тов ч хамт зарлагдаад байсан учраас орон нутагт болох сонгуулийн сурталчилгааны ажил гараанаас гарчээ. Тухайлбал, Дорноговь аймагт болох нөхөн сонгуулийн сурталчилгаа айл айлын хаалга тогших болсон тухай орон нутгаас мэдээллээ. Ямартай ч намрын хадлан тэжээл, өвөлжилтийн ажилтай зуузай холбосон сонгуулийн сурталчилгааны ажил орон нутагт эхлэв бололтой.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top