ӨНӨӨДӨР: Талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ

2018 оны 09 сарын 26

 

09:00 цагт

  • НИТХ-ын Тэргүүлэгчид ЗДТГ-ын А зааланд хуралдана. Хуралдаанаар Цэцэрлэгт хүрээлэн нэршүүлэх тухай, Гудамж нэршүүлэх тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай, Орон нутгийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр томилох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэнэ. Утас: 88058053
  • Corporate зочид буудлын Улаанбаатар танхимд цахим эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан “Цахим эрүүл мэнд” сургалт болно. Утас: 99179899, 86885060 

09:00-18:00 цагт

  • Хуульчийн мэргэжлийн шалгалтыг есдүгээр сарын 26, 27, 28-ны өдрүүдэд "Game Аrena"-төвийн дөрвөн салбарт зохион байгуулах гэж байна. 1-р салбар: Улсын циркийн "Game arena" 2-р салбар: Төмөр замын Варьетагийн "Game arena" 3-р салбар: 11-р хорооллын "Game arena" 4-р салбар: "Өргөө" кино театрын "Game arena" Утас: 88041586 

10:00-12:00 цагт

  • Нийслэлийн хүн амын ундны усны чанар, аюулгүй байдлын талаар салбар дундын хэлэлцүүлэг МХЕГ-ын хоёр давхрын хурлын танхимд явагдана. Утас: 91989890, 99096232

10:30 цагт

  • Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд /Хангарди ордны 1 давхарт ажил идэвхтэй хайж байгаа ажлын туршлагагүй залуучууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болох тухай хэвлэлийн бага хийнэ. Утас: 89017101

11:00 цагт

  • "Монгол ньюс" мэдээллийн төвд талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн, өмгөөлөгч нь хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99310513
  • Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд “Дорнод аймаг хятад хүмүүсээр дүүрсэн”, “Засаг дарга нь хятад нэрийн хуудастай, хятад хүмүүстэй цус сэлбэх бодлого явуулдаг” гэх зэрэг постуудын талаар Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр баримттай тайлбар мэдээлэл хийнэ.

12:00 цагт

  • “Ялагчдын цуваа” олон улсын моно жүжгийн фестивалийн талаарх хэвлэлийн бага хурал IBIS HOTEL-д болно. /"Мишээл экспо" руу эргэх талд байрладаг/ Уламжлал ёсоор дөрөв дэх жилдээ энэхүү уралдаанд оролцож буй АНУ, Солонгос, Якут, Тува, Монгол зэрэг нийт зургаан улсын уран бүтээлчдийн моно жүжгийн тоглолтууд 2018 оны есдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа тоглогдох тул театрын урлаг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Утас: 99199794, 96117878

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top