Гурван сартай нялх охин НҮБ-ын танхимыг чимжээ

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн гуравхан сартай охиноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн танхимд авч ирж НҮБ-ын түүхэнд нэгэн өхөөрдөм хуудсыг нээжээ. Дэлхийн удирдагчдын эрчүүдийн клуб гэгддэг НҮБ-ын танхимд Жасинда Ардерны нялх үрээ үнсэж буй гэрэл зураг дэлхий даяар таржээ.

Есдүгээр сарын 25-нд НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч НҮБ-ын 73 жилийн түүхэнд төр засгийн тэргүүн ассамблейн танхимд нялх үүртэйгээ ирсэн нь анхны тохиолдол юм. Бид бяцхан Нив Ерөнхий ассамблейн танхимд зочилсонд маш их бэлэгшээж байгаа. Дэлхийн удирдагчдын 5 хувь нь л эмэгтэйчүүд байдаг учир тэднийг тав тухтай байлгахын тулд бид бүхийг хийх ёстой гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч ярьжээ.

Жасинда Ардерн одоогийн эмэгтэй удирдагч нараас хамгийн залуу нь бөгөөд албан тушаалаа хаших үедээ хүүхэд төрүүлсэн хоёрдах эмэгтэй ерөнхий сайд юм. Түүнээс өмнө 1990 онд Палестины Ерөнхий сайд агсан Беназир Бхутто албан тушаалаа хашиж байхдаа хүүхдээ төрүүлсэн аж.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

зочин [ 202.9.42.96 ]      |     2018 оны 9-р сарын 27 -нд, 07:15 минутанд

даян дэлхийд энх тайван тогтоосой сайхан хүүхэд байна буян сайтай хүүхэд байна хурай хурай хурай

Go to top of page