Дэвид Бекхэмийн хүргэн нь түүний нэрийг барьж луйвар хийжээ

Админ | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн хүргэн байсан 39 настай Даррен Флуд удахгүй шоронд сууж болзошгүй байгаа аж. Англид түүнийг луйврын хэргээр шүүж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байлаа.

Даррен Флуд нь Дэвид Бекхэмийн эхнэр Виктория Бекхэмийн дүү Луиза Адамсын экс нөхөр аж. Тэд 2009 онд гэрлэж, таван жилийн дараа салжээ. Даррен Флуд Виктория Бекхэмийн дүүгийн нөхөр байхдаа худалдааны компани байгуулсан аж. “The Commodities Link” гэх уг компани нь хөлбөмбөгчний нэрийг барьж хүмүүсийг хуурсан байна. Баян үйлчлүүлэгч нарыг хайдаг байсан Даррен Флуд өөрийгөө Дэвид Бекхэмийн хүргэн гэж хүмүүст зарлан, алдартай хөлбөмбөгчин тэдний бизнесийг дэмжиж байгаа гэж бусдад итгүүлж, нэг сая долларын хөрөнгө оруулалт татжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.242.47.90) 2019 оны 02 сарын 16

tenegt uls ornoo yaj hogjuulhee bod

0  |  0
иргэн(202.179.24.40) 2018 оны 09 сарын 26

ишш чааваас маргалдах юмаа мөн олов оо Хүргэн байна уу Баз байна ер нь Хэнд хамаа байна ийм юман дээрээс маргалдчих юмаа

0  |  0
д(183.81.169.79) 2018 оны 09 сарын 26

хүргэн виш баз гэдийн .

0  |  0
Top