Моно жүжгийн ”акулууд” Монголын тайзнаа

Дэлхийн театрын урлагийн хөгжлийн тэргүүлэх чиг хандлага нэг хүний жүжиг буюу монодрам руу төвлөрч байгаа. Улс орнуудын сонгодог театрууд нэг хүний жүжгийг хөгжүүлснээр жүжигчдийн уран чадварыг өсгөхөөс гадна орчин үеийн театрын үзэгчдийн сонирхол, хэрэгцээг илүү хангаж байна гэж үзэж байгаа юм.

Нөгөө талаар нэг хүний жүжиг бол жүжигчин бүрийн дурлаж бүтээдэг, театрын үзэгч бүрийн сонгож үздэг төрөл биш. Тэр утгаараа ч жинхэнэ үнэ цэнэ, чансааг илэрхийлдэг гэж хэлж болно. Манай Улсын драмын эрдмийн театр азидаа тэргүүлэх театрын нэгд тооцогдог. Сүүлийн жилүүдэд Ази болоод олон улсын театрын хэлэлцүүлэг, үйл ажиллагаа, фестивалиуд манай оронд тогтмол зохиогддог болсон.

Тухайлбал, дотоодын болоод олон улсын уран бүтээлчдийг хамарсан моно драмын нэр хүнд бүхий уралдааныг Монголын моно жүжгийн төвийн уран бүтээлчид, үзэгчдэд нэг хүний жүжгийг таниулах, тэдэнд туршлага суулгах, чанартай уран бүтээл гаргах, олон улсад өрсөлдөх чадварт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа.

Удахгүй Монголын моно жүжгийн төв, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын хүүхэлдэйн театр”, Улсын драмын эрдмийн театр, “Соёл урлагийн их сургуультай хамтран дөрөв дэх жилдээ “UB Parade of Winners” буюу “Ялагчдын цуваа” олон улсын моно жүжгийн фестиваль хийх зохион байгуулах гэж байгаань дээрх зорилгын нэгээхэн хэсэг юм.

 Өнгөрсөн 2015, 2016 онд “UB Parade of Winners” буюу “Ялагчдын цуваа” олон улсын моно жүжгийн фестиваль  болон нэг хүний жүжгийн улсын уралдааныг амжилттай зохион байгуулж ирсэн бол 2017 оноос фестиваль болж өргөжсөн.

Уламжлал ёсоор “Ялагдчын цуваа 2018” уралдаант фестивальд Саха, Якут, АНУ, Тува, Болгар, Өмнөд Солонгос, Монголын шилдэг уран бүтээлчдийн моно жүжгүүд багтаж байна. Фестивал өчигдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр нээлтээ хийсэн ба өнөөдрөөс эхлэн /2018.09.27/ дөрөв  хоногийн турш Улсын хүүхэлдэйн театр болон Blackbox театрт олны хүртээл болно.


ТОГЛОЛТЫН ХУВААРЬ

Есдүгээр сарын 27-нд

  • 14:00 цагт Саха /Якут/ “ Алгийстаах етиний” /Улсын хүүхэлдэйн театрт/

Жүжигчин: София Баранова, Найруулагч: А.Титигоров

  • 19:00 цагт АНУ “Кабарет 33” /Улсын хүүхэлдэйн театрт/

Жүжигчин: Бремнер Дути. Найруулагч: Жозеф

Есдүгээр сарын 28-нд

  • 11:00 цагт Тува “Инстадрама” /Улсын хүүхэлдэйн театрт/

Жүжигчин: Айзаана Чулбак-оол, Найруулагч: Сузаана Ооржак

Есдүгээр сарын 29-нд

  • 17:00 цагт БНСУ “Пумба” /Улсын хүүхэлдэйн театрт/

Жүжигчин: Мүн Жүн Су


Есдүгээр сарын 30-нд

  • 11:00 цагт Монгол улс “4:48 Психоз”

Жүжигчин: Л.Эрдэнэ-Очир, Найруулагч М.Боролдой

  • 17:00 цагт БНСУ “Мама” /"Мөнх тэнгэр" жуулчны бааз/

Жүжигчин: Ким Рио Вон

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page