БСШУСЯ: Сурагчдын амрах хуваарийг зарлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 01

 

Бага ангийн сурагчид халдварт томууны тархалт ихэсдэг XII сард амарна

2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц өнгөрсөн тавдугаар сард батлагдсан бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцогчдын саналыг тусгаж, нийслэл болон аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн хувьд тус тус боловсруулан мөрдөж байна.

Хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хугацаа:

• Нийслэлийн сурагчдын:

o 1 дүгээр улирлын амралт
- бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;
o 2 дугаар улирлын амралт
- I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног,
- VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног;
o 3 дугаар улирлын амралт
- бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног;
o Зуны амралт
- I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,
- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

• Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын:
o 1 дүгээр улирлын амралт
- бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;
o 2 дугаар улирлын амралт
- I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног,
- VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 06-ныг дуустал 1 долоо хоног;
o 3 дугаар улирлын дундуур
- Цагаан сарын амралт 1 долоо хоног;
o 3 дугаар улирлын амралт
- бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл 1 долоо хоногийн сүүлд дуусгаж болно/;
o Зуны амралт
- I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,
- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

Онцлог:

o Сурагчид халдварт ханиад томууны тархалт, дэгдэлт ихэсдэг XII сард амарна.
o Хүн ам ихээр суурьшсан хот суурин газарт агаарын бохирдлын оргил үед сурагчид амарна.
o Сурагчид идэр есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн амарна.
o Нийслэлд идэр есийн хүйтэн эхлэх үеэр хүүхдээ сургуульд хүргэх, авахтай холбоотой машин замын ачаалал буурна.
o Сурагчид III улирлын амралтаар хөдөө орон нутгийн аж амьдрал болон мал төллүүлэх үйл явцыг танин мэдэх, малчид, найз нөхөддөө туслах, хөдөлмөрөөр хүмүүжих боломжтой болно.
o Зарим аймаг, орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд III улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхлүүлэх, 1 долоо хоногийн хойно дуусгаж уян хатан зохицуулалттай болгосон.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Ерөнхий боловсролын бодлогын газар


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(202.126.88.236) 2020 оны 08 сарын 30

6-12 angiig 12sariin1 nd amraaj bolku yu\n

0  |  0
Zochin(103.229.123.218) 2018 оны 10 сарын 03

Shal amidralgui zuil hiih um daa

0  |  0
Eej(64.119.19.112) 2018 оны 10 сарын 02

Helee hazsan sarangerel said 12.15-2.15 hurtel amraana geed erguuteed bsan yasan beeee

0  |  0
зочин(103.14.38.222) 2018 оны 10 сарын 01

ter bichsen ontslogiig unshaad uz de, yamar teneg n iim yum bichdeg bnaa, niisleld ider 9-n huitend amarna genee, ider 9 gej yug heldgiig meddegui yum uu, 4,5,6 esiig heldeg shig sanagdahiin, ter ued n harin ch hicheellej bga yum bishuu, 1-14 nuus, haniad tomuu ihesdeg 12 sard gechihjee manguunuud, 12-22, 12-29 nuus amarch bga biz de, tegeed yagaad buten 12 sar geed bnaa, zui n 12-1nees baih shuu, yamar ch zui togtol, hel zui .mongol hele, es zanshilaa medehgui malnuud yugaa hiij suudag bnaa, yana da mongol uls,

0  |  0
ЗОЧИН(124.158.95.14) 2018 оны 10 сарын 01

САРАНГЭРЭЛ ГУАЙ ЧИНЬ БҮР 12-Р САРЫН 15-НААС 2-Р САРЫН 15 ХҮРТЭЛ 2 САР АМАРНА, ЭНЭ ҮЕЭР ХАНИАД ТОМУУ ИХТЭЙ БАЙДАГ ГЭЖ ХУЦААД БАЙСАН ЯАСАН БЭ? БҮР БАГАСГААД 2 ДОЛОО ХОНОГ БОЛГОСОН БАЙНА Ш ТЭЭ, ӨМНӨХ ЖИЛ 1 САР АМАРЧ БАЙСАНДАА

0  |  0
Eej(66.181.161.5) 2018 оны 10 сарын 01

Tomchuudiin huuhduud gadaadad bdag shuudee. Ovliin amralt hezee bh n tedend hamagui shde. Amarch bn uu, utaatai bn uu hamagui bololtoi

0  |  0
Eh(66.181.161.5) 2018 оны 10 сарын 01

Ovol 2 doloo honog amarhiim uu? Yu ve buur bagasgachihsa bn shde

0  |  0
zochin(103.14.38.222) 2018 оны 10 сарын 01

nuguu ider 9 -iin huitend baga angiin suragchdiig amraana gej hutsaad bsan haa bnaa, eruul mendiin said n hurtel tegeed l bsan biz de, 1-r sariin 14 nd id tas hiisen huiten d 1-5 angiin huuhduud hicheelde oroh uu, yhej bsan malnuu dyum da ta nar, bi lav huuhdee yavuulahgui ee, akt avahuulaad gert n bailgana, ta nar uursdiinhuu huuhdiig yaj yavuulahiig n haray, medrel muutai erguunuud zugeer l zailj uzeerei,

0  |  0
Top