С.Зоригийн хэргийн ЗАХИАЛАГЧИЙГ НЭХЭВ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 02

Ардчилсан хувьсгалын удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх өргөх ёслол өнөөдөр /2018.10.02/ боллоо. Тэрээр өдгөөгөөс 20 жилийн өмнө 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэртээ бусдын гарт амь насаа алдсан юм. Түүний төрсөн өдөр болон амь насаа алдсан өдрөөр АН-ынхан, журмын нөхөд, ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд, ард түмний төлөөлөл  хөшөөнд нь  цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэдэг уламжлалтай. Цэцэг өргөх арга хэмжээнд УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Ж.Батзандан, АН-ын гишүүд, дэмжигчид иргэдийн төлөөлөл оролцсон юм. Түүний амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг илрүүлсэн ч захиалагч нь тодорхойгүй хэр хугацаа өнгөрөхийг таашгүй юм. Ард түмний дунд хүлээлт, маргаан үргэлжилсээр. С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөх үеэр зарим хүний сэтгэгдэл, байр суурийг сонслоо.

“Хэргийн захиалагчийг илрүүлэхийг шаардана”     

(С.Эрдэнэ, АН-ын дарга)

-С.Зоригийг хөнөөсөн хэргийг тойрсон олон бүрхэг асуулт бий. Ахуйн хүрээний хэрэг үү, улс төрийн захиалгатай юу гэх мэт. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн захиалагч нарыг удахгүй зарлана гэсэн ч чимээгүй л байна. Асуудлыг хариуцсан олон албан тушаалтан өнөөг хүртэл  дуугүй байгаа нь хэргийг улам ч ээдрээтэй, эргэлзээтэй болгосоор.

-Хэргийг бүрэн илэрсэн гэж үзэж байна уу?

-Захиалагчийг ямар зорилгоор хөнөөсөн зэргийг тодруулаагүй цагт хэргийг илэрсэн гэж үзэхгүй. Тиймээс хэргийг шийдэгдээгүй гэж харж байна. АН-аас Олон улсын парламентын холбоо гээд хандах ёстой бүх байгууллагад шаардлагуудыг жил бүр хүргүүлдэг. Тодорхой хариу ирдэггүй. Шалгаж байна, судалж байна л гэдэг. Бидний хувьд иргэдийн түвшинд л мэдээлэлтэй байна. АН-ын байр суурь бол С.Зоригийг хөнөөсөн хэргийг бүрэн төгс илрүүлээгүй л гэж үздэг. Ард түмэнд үнэн мөнийг мэдээлэх ёстой гэх байр суурин дээрээ манай нам хатуу зогсоно.

С.Зоригийг хөнөөсөн хэргийг хуурамчаар илрүүлсэн  

/УИХ-ын гишүүн Ж.Батзандан)

-НҮБ-аас  аравдугаар сарын 2-ныг Хүчирхийллийн эсрэг өдөр гэж тэмдэглэж ирсэн. 1998 оны энэ өдөр С.Зориг амь насаа алдсан. Түүнийг хөнөөсөн этгээдүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх зайлшгүй шаардлага бий. С.Зоригийг улс төрийн зорилгоор санаатайгаар амь насыг нь хөнөөсөн гэж өнөөг хүртэл ард түмэн ярьж, хэрэгтнүүдийг хайж байгаа.

-Хууль хяналтын байгууллагынхан С.Зоригийг хөнөөсөн гурван хэрэгтнийг илрүүлсэн шүү дээ?

-Гурван хүнийг хорьсон л доо. Захиалагч нь илрээгүй байхад захиалгат гэмт хэрэг гэж үзээд, гурван хүнийг хорьсон. Би үүнд итгэдэггүй. 1998 оны үед 16, 20 гаруйхан настай байсан залуучууд ийм хэргийг үйлдсэн гэхэд итгэх  хэцүү.  Төөрөгдөл зохион байгуулсан л гэж хардаж байгаа.

-Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхдээ зарим хүний эрхийг зөрчсөн тухай хэлсэн?

-Хэргийг шалгах явцад хүний эрх зөрчигдсөн асуудал бий. Т.Чимгээгийн хашаанд хүний шарил хаясан. Шалгахдаа камерт нь гэмт хэрэгтнүүдийг оруулж дарамтлуулсан тохиолдол ч гарсан байдаг. Жинхэнэ захиалагчийг нууц хаацайлах, бүдгэрүүлэх, олны анхаарлаас гаргахыг хүссэн бүлэглэлийн ажил гэж үздэг. Улаанбаатар хот орж, ирж үзээгүй хэдэн залуу С.Зоригийг хөнөөсөн гэхэд итгэдэггүй. Хууль хяналтынхан ч тодорхой мэдээлэл өгөхгүй байна. Олон улсын парламентын  холбоо ч, монголчууд ч С.Зоригийг хөнөөсөн хэргийн шалгалтыг олон нийтэд бүрэн ил болгохыг шаарддаг. Хэргийг илрүүлэхэд олон бусармаг үйлдэл гарсан.

-Б.Булганы тухайд?

-Хэргийн гэрч гэдэг. Б.Булган хэрэгтнүүдийг хараад "Биш" гэсэн байдаг. Ийм нөхцөлд хэргийг хаах гэж байгаа нь буруу. Нарийн шалгаж жинхэнэ, захиалгач, алуурчныг илрүүлэх ёстой.

С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрээгүйг нотолсон хүн БААТАР БОЛНО

(УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж)

-Зоригийн хэргийн хамгийн том хохирогч нь Ардчилсан нам юм шүү.С.Зоригийг хөнөөсөн хэргийг  хуурамчаар илрүүлсэн, хуйвалдсан гэсэн хардлагатай би санал нийлдэггүй. Хэрэг бол илэрсэн. Хэрэгтнүүдийг илрүүлэхэд тагнуул, хууль хяналтынхан гээд олон арван хүн оролцсон.

-Гэхдээ л хардлага байсаар байна?

-Тэгвэл өнөөг хүртэл хэргийг илрүүлэхэд оролцсон олон арван хүнээс нэг нь ядаж ил гарч ирээд, олон нийтэд хуурамчаар илрүүлсэн шүү гээд зарлахгүй байгаа юм бэ. Ингэж нотолж, ярьж чадсан хүн Ардын баатар болохоор байна.

-Захиалагч болоод Б.Булганы талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Захиалагчийг яаралтай илрүүлж, олон нийтэд зарлах хэрэгтэй. Д.Булган гэрчийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас янз бүрийн зүйл яригдаад байх шиг.

“Малыш” Энхтүвшин:  С.Зоригийн хэргийг будилуулсан хэрэгтнийг ч илрүүлэх хэрэгтэй

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг аль хэдийнэ илэрчихсэн. Би мэдэж байна. Хүсэл зориг байвал  бүх зүйл нээлттэй. Хана чихтай, хаалга нүдтэй гэж би хэлэх дуртай. Бүх зүйл баримттай байгаа.

-Түүний хамтран амьдрагч Д.Булганыг одоо ч сэжиглэж байгаа талаар?

-Б.Булган гэмт хэрэг болоход байсан хэдий ч хэрэгтнүүдийг хараагүй. Ийм  хүнтэй юу ярих вэ. Эмэгтэй хүнийг хүндэлж Б.Булгантай зөөлөн хандах хэрэгтэй. Бүх хэрэг илэрчихсэн.

-Та С.Зоригийн илэрсэн хэргийг нуусан хүн байгаа гэж үзэж байна уу?

-Хэлээд байна. С.Зоригийн хэргийг илрүүлсэн. Одоо түүнийг олон нийтэд зарлахыг будилуулж байгаа захиалагчийг давхар илрүүлэх шаардлагатай. Түвэгтэй асуудал байхгүй.

-Энэ бүхэнд та хувь нэмрээ оруулах уу?

-Хүний тэвчээрт хязгаар гэж бий. Би одоо оролцоно. Бүх зүйл баримттай. Миний мэргэжлийн ажил юм.

Д.Дамдиндорж

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(121.98.54.127) 2018 оны 10 сарын 03

Булган бугдийг медеж байгаа. Ухтлее айж байгаа. Зоригийг нухсан хумуус , Булганг хянаж байгаа. Тер хумуус , одоо хуртел ерх медел -хучтей байгаа. Удахгуй хугацаа нь дуусна. Тегеед Булганг ална. Ене бол шатар тоглодог хумуусийн нууделтей адил.

0  |  0
zochin(73.51.245.247) 2018 оны 10 сарын 03

bulgan bol UB aldartai banzal xuuxen xudlaa ineej tamxi tataj Zorigtoi arxi uuj l arxind oruulsan pizda baugaa unen butexgyi xun

0  |  0
mongol(202.126.89.225) 2018 оны 10 сарын 03

Aluurcid mash oirhon bii.

0  |  0
Иргэн(150.129.143.34) 2018 оны 10 сарын 02

Аймшигтай алуурчин элбэгээ БАТҮҮЛ Булган бүгдын шоронд хий шаардаж бна

0  |  0
Зочин(150.129.143.34) 2018 оны 10 сарын 02

Үүл элбэгээ алсан хамтарсан булган шүү но их бна

0  |  0
Зочин(150.129.143.34) 2018 оны 10 сарын 02

Үүл элбэгээ алсан хамтарсан булган шүү но их бна

0  |  0
Зочин(150.129.143.34) 2018 оны 10 сарын 02

ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ БУЛГАН НАР ХАМТАРЧ АЛСАН ШТЭЭ ! ОЛНЫ ҮГ ОРТОЙ МОНГОЛЧУУД ТЭНЭГ БИШ ИХ МАДРЭМЖТЭЙ ХҮМҮҮС БАЙЛАГ ЮМ БУЛГАН НОТОЙ БАНЗАЛ АВГАЙ БАТҮҮЛИЙН АЛ ГЭЖ ЯРЬДАГ ЮМ БИЛЭЭ ! ӨӨР ХҮН АЛСАН БОЛ БУЛГАН АВГАЙГЧ АЛАХ БАЙСАН ТЭХЭД АЛААГҮЙ АМЬД БАЙГААН МАШ ИХ ХАР ТӨРҮҮЛЖ БАЙДАГ ЮМ ЭЛБЭГДОРЭ БАТҮҮЛ БУЛГАН ЭРТНИЙ НАЙЗУУД ЮМДАГ

0  |  0
Top