ТАНИЛЦ: Улсын санд худалдаж авах ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 03

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газар, Монголын уран зургийн галерей хамтран Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2018 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн болон шалгаруулалтыг аравдугаар сарын 12-ны өдрийг хүртэл Монголын Уран зургийн галерейд зохион байгуулж байна.

Энэхүү уралдаант үзэсгэлэнд 87 уран бүтээлчийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, өнгөт бар, график, арьсан урлал, инстоляци чиглэлийн нийт 117 бүтээл дэглэгдлээ. Үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагаа буюу шилдэг бүтээлийн батламж гардуулах ёслол аравдугаар сарын 11-ний 16:00 цагаас болно.


Үзэсгэлэн 2018 оны есдүгээр сарын 28-ны өдрөөс аравдугаар сарын 12-ны өдрийн хооронд Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд дэлгэгдэх тул эрхэм үзэгч та бүхэн өргөнөөр үзэж, сонирхоорой.

Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top