Toyota компани SoftBank групптэй хамтран жолоочгүй машин зохион бүтээнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 04

Японы банк санхүүгийн үйлчилгээгээр тэргүүлэгч SoftBank групп, автомашин үйлдвэрлэгч Toyota компанитай хамтран жолоочгүй, өөрөө явдаг машин бүтээхээр болжээ. Хоёр тал жолоочгүй автомашины технологийн хөгжүүлэлт, хэрэглээнд нэвтрүүлэх хүртэл хамтран ажиллахаар болсон байна. Судалгааны явцад шаардагдах хоёр тэрбум иенийг Softbank болон Toyota компани гаргахаар болжээ.

“Уламжлалт автомашин ирээдүйд маш өөр бүтэцтэй болох нь тодорхой. Энэ ажилд хамтрахаар болсондоо баяртай байна” гэж Toyota компанийн Ерөнхийлөгч Акио Тоёода ярьжээ.

Одоогоор жолоочгүй, өөрөө явдаг автомашин 2025 он гэхэд хэрэглээнд нэвтэрнэ гэж шинжээчид таамаглаж байна. Дээрх хоёр компани хамтран ажиллахаас өмнө Японы Honda компани, Америкийн General Motors компанитай хамтран 2.7 тэрбум ам.долларын санхүүжилтээр жолоочгүй машин зохион бүтээхээр тохиролцоод байсан билээ.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top