La Sante эмнэлэг: Цистит зөвхөн эмэгтэйчүүдийн өвчин биш

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

“Эрүүл Монгол эмэгтэй, Элэг бүтэн гэр бүл”  уриатай “La Sante” эмнэлгийн ээлжит зөвлөгөөг хүргэж байна. Цистит зөвхөн эмэгтэйчүүдийн өвчин биш, эрчүүд ч мөн өвчилдөг. Намрын сарууд бол бөөр давсагны сар юм. Яагаад гэвэл намрын сэрүү орж хүйтэрдэг учраас нимгэн хувцаслаж доороосоо даарснаар өвчлөл үүсэх шалтгаан болдог. Нимгэн хувцаслаж доороосоо даарвал циститээр өвдөх магадлал маш их байдаг. Гэхдээ даарснаас гадна олон шалтгаан байдаг. Цистит гэдэг нь нянгаар халдварлагдсан шээсний замын давсагны үрэвсэл бөгөөд шээсний замын үрэвсэлт өвчнүүдийн дотроос хамгийн их тархсан эмгэг юм.

Давсаг нь бөөрнөөс ялгарсан шээсийг цуглуулж хадгалдаг булчинт бүтэцтэй эрхтэн. Давсагнаас шээсний сувгаар дамжин шээс биеэс гадагшилна.Тиймээс эмэгтэйчүүд, эрчүүд аль аль нь циститээр өвчилдөг.

Эмэгтэйчүүдэд цистит:

Эмэгтэй хүний шээсний сүв ердөө 4 см урт учир гаднаас нянгийн халдвар ороход хялбар байдаг. Эмэгтэйчүүдийн 45%-50% нь ямар нэгэн байдлаар цистит тусдаг бөгөөд 13% нь дахилттай циститтэй байдаг. Эдгээрийн дийлэнх нь үтрээний үрэвсэлээс шалтгаалдаг.

Шинж тэмдэг:

•Шээс ойр ойрхон хүрэх боловч хэдхэн дуслаар шээнэ.

•Шээх үед халуу оргиж, зүүгээр хатгаж байгаа мэт өвдөнө.

•Шээс хурц үнэртэй болно

•Шээс тунадастай болох эсвэл цустай шээх

•Хэвлийн доод хэсгээр хатгаж өвдөнө.

•Шээхэд маш зовиуртай шархирна.

•Бие тавгүйтэн халуурах 

•Нуруу өвдөх,хэвлий орчмоор хүндүүрлэх

Эрчүүдэд цистит: Бэлгийн замын халдвар, Заг хүйтэн, хламид, гэдэсний бактериуд, үтрээний үрэвсэл, үтрээний мөөгөнцөр, шээсний сүвний үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл эдгээрүүд өвчлөх шалтгаан болдог. Нас ахисан эрчүүд залуу эрчүүдтэй харьцуулахад циститээр өвчлөх хандлагатай. Учир нь эрчүүд нас ахихын хирээр түрүү булчирхай томорч, томорсон түрүү булчирхай нь давсагнаас шээс урсан гарахад саад үзүүлснээр давсаганд шээс хуримтлагдан аажимдаа давсагны салст бүрхүүлийг үрэвсүүлдэг. 

Шинж тэмдэг:

Шээхэд хорсох,хатгах мэт мэдрэмж төрөх                                                                                              

Ойрхон шээс хүрэх боловч маш бага шээх

Шээс өтгөн хар цай шиг,тунастай,эсвэл хурц эвгүй үнэртэй болох                                          

Цустай шээх

Хүйснээс доош,умдаг орчим,ар нуруу олон янзаар өвдөх

Бие зарайх, бага зэрэг халуурах                                                        

Хэрэв танд дээрх шинж тэмдэгүүд илэрч байвал “LASANTE” эмнэлэгт хандаарай. Тус эмнэлгийн хамт олон эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн эмгэг, булчингийн үйл ажиллагааг дэмжих, дархлаа тогтоох өндөр үр дүн бүхий эмчилгээг санал болгож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top